Крипто Үндэстэн сан 110 хувийн өгөөжтэйгөөр хаагдав

Хуучирсан мэдээ: 2020.12.27-нд нийтлэгдсэн

Крипто Үндэстэн сан 110 хувийн өгөөжтэйгөөр хаагдав

Крипто Үндэстэн сан 110 хувийн өгөөжтэйгөөр хаагдав

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт нь 2017 онд Крипто Үндэстэн нэрэн дор зохион байгуулагдсан билээ. Чуулганд оролцогчдын санаачилгаар Ард Санхүүгийн Нэгдэл крипто валютад хөрөнгө оруулалт хийж, удирдлагаар хангах Крипто Үндэстэн ХХК (КҮС)-ийг үүсгэн байгуулж, давуу эрхийн хувьцаагаар нийт 158 хөрөнгө оруулагчийг оруулсан юм.

КҮС үүсгэн байгуулагдах үед ид өсч байсан биткойн 19,000 ам. долларт хүрч байсан бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд крипто валютын зах зээл маш их савлаж, биткойн хоёр ч удаа 3000 руу унасан. Хувиараа биткойн болон крипто валютад хөрөнгө оруулсан хүмүүс ихээр алдагдал хүлээсэн энэ хугацаанд Ард Санхүүгийн Нэгдлийн баг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан КҮС-ийн хөрөнгө оруулагчид нийт 110.7 хувийн ашиг авах боллоо. Тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 24.8 Биткойныг хувь тэнцүүлж мөн хүртсэн байна. Энэ нь өнөөдрийн ханшаар 1.7 тэрбум төгрөг болж буй юм. Өнөөдөр (2020.12.26) хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан гол шийдвэр нь КҮС-ийн үйл ажиллагааг цаашид нээлттэй компани байдлаар үргэлжлүүлэхээр боллоо.

КҮС-гийн санаачлагч, үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг хэлэхдээ “Бидэнд итгэж, гурван жил хамт байсан нийт хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлж, баяр хүргэе. Блокчэйн нь бидний амьдралыг орвонгоор нь өөрчилж, нийгмийн тэгш хуваарилалтыг бий болгох, бидний хүсдэг тэгш, шударга байдлыг бий болгоход түлхүүр үүрэг гүйцэтгэх болно гэдэгт би итгэдэг. Энэ шинэ үзэгдэл, гайхамшигтай технологи руу Монгол Улс зоригтой алхаж байгаад би хувьдаа баяртай байна” гэв.

Салхийг хагалж байгаа хувийн хэвшлээс гадна идэвх санаачлага гарган, алсын хараатай ажиллаж буй Монголбанк, Сангийн Яам, СЗХ, МХХТГ, МХБ-ийн хамт олонд амжилт хүсье!

КҮС-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр биткойн нь түүхэн дээд рекордыг эвдэж 25 мянган долларт хүрсэн нь бидний цаашдын ажлын чиг хандлагыг тогтоож өглөө.

Крипто Үндэстэн сан нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.

Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

MSE: AIC (05480) Ард Даатгал ХК

MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК

MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

MSE: XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2.

w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 3322, 7707 8080, 7707 8282

И-мэйл хаяг : info@ardbit.mn

Вэб сайт: http://ardcoin.com/

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж