Пентагон АНУ-ын эсрэг аюул заналыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Пентагон АНУ-ын эсрэг аюул заналыг нэрлэв

Пентагон  албан ёсоор АНУ-ын эсрэг чиглэсэн  таван аюулыг нэрлэв. АНУ-ын эсрэг аюулын нэгдүгээрт Орос жагссан бол хоёрт Хятад, дараа нь Хойд Солонгос, Иран эцэст нь терроризм нэрлэгджээ. Тиймээс АНУ-ын Батлан хамгаалах яам  өөрийн төсвөө 2017 онд 1,5 дахин нэмэх болно хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер  мэдэгдлээ.

 

 

Эштон Картер.

 

"АНУ-ын аюулгүй байдлын  даяарчлалын заналын  жагсаалтын эхэнд Орос орж байна” гэж Сенатын Батлан хамгаалах хорооны хуралдаанаар 2017 оны  цэргийн зардлыг хэлэлцэх үеэр Эштон Картер мэдэгдсэн байна.   Тийм ч учраас Пентагон хууль тогтоочдоосоо 2017 онд цэргийн зардлыг 1,5 дахин нэмэгдүүлж,  $582,7 тэрбум болгохыг гуйлаа. Тэр мөнгөний  үндсэн зардал нь $523,9 тэрбум болох бөгөөд төлөвлөгдөөгүй гэнэтийн  цэргийн ажиллагаанд 58 тэрбумыг нь зарцуулах гэнэ.

 

АНУ-ын цэргийн зардал нь Хятадынхаас гурав дахин, Оросынхоос 10 дахин их юм. “Орос, Хятад, Хойд Солонгос, Иран ба терроризмын  гаргаж буй аюул занал нь шинэ хөрөнгө оруулалтыг улс орноо хамгаалахад гаргахыг шаардаж байна. Тийм учраас бид цэргийн зардлаа  өнгөрсөн оныхоос 50 хувиар илүү болгон санхүүжүүлэхийг  хүсч байна” гэж тэрбээр мэдэгдлээ.

 

Мөн Орос, Хятад хоёрыг  илүү их стресс төрүүлж байгаа  өрсөлдөгч нар гэж нэрлээд тэднийг зэр зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлж, тодорхой салбарт аюул учруулж байна гэжээ.


Батлан хамгаалахын сайд Зүүн Европ дахь Оросын түрэмгийллийг барих хүчтэй тэнцвэртэй хандлага явуулна гэсэн байв. Хятад улс  Ази, Номхон далайн бүсэд түрэмгий байдлаар аюул учруулж  байна гэжээ.  Харин Хойд Солонгосыг бүс нутгийн занал хэмээн тэр нэрлэжээ.  Иран нь  ухамсаргүй бусинуулах үйлдлийг харуулж байна хэмээн Картер дүгнэсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж