Японы Батлан хамгаалахын сайдын орлогч Ясүхиде Накаяма энэ долоо хоногийн сүүлээр Тайванийн аюулгүй байдал бол алдаж болохгүй улаан шугам. Хятадын түрэмгийллийн эсрэг Жо Байден зоригтой, хүчтэй байх шаардлагатай" хэмээн сануулжээ.
Тэрбээр “Бид Хятадыг түрэмгийллээ Хонгконгоос өөр газар ч гэсэн харуулна гэдэгт итгэлтэй байна. Миний бодлоор дараагийн бай бол Тайвань” хэмээн ярьжээ. Түүнчлэн Накаяма АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байден цаашид Тайванийн асуудалд өдгөө Дональд Трампын хандаж байгаатай ижил байдлаар зоригтой, хүчтэй хандахыг уриалжээ. Тэгэхдээ тэрбээр “Одоогийн байдлаар Жо Байденаас Тайванийн тухай тодорхой бодлого, мэдээлэл огт байхгүй байна. Бид Жо Байден Тайванийн асуудалд хэрхэн хандахыг мэдэж авмаар байна. Тэгвэл бид ч түүнд нь тохируулж бэлтгэл ажлаа хангах юм” хэмээжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Жо Байден Тайвань болон бусад ижил төстэй ардчиллыг дэмжигч улс орнуудтай харилцаагаа бэхжүүлнэ хэмээн амалж байсан билээ. Гэвч өмнө нь Байден сенатч байхдаа АНУ үнэхээр Тайванийг хамгаалах үүрэгтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан аж. Харин өдгөө түүний туслахууд АНУ-ын зайлшгүй шаардлага өөрчлөгдөж, Хятад улсын хатуу байр суурь улам ширүүсч, дэлхийн олон улсад хүчтэй нөлөөлөхийг эрмэлзэж байгааг хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн Байдены багийнхан АНУ-ын Тайваньд хандах хандлага цаашид ч хүчтэй, зарчимч үргэлжлэх ёстой хэмээж “Байден Ерөнхийлөгч болсныхоо дараа бүс нутгийн энх тайвны асуудлыг Тайванийн ард түмний хүсэл эрмэлзэл, ашиг сонирхолд нийцүүлэн, энхийн замаар шийдвэрлэхийг дэмжсээр байх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2020-12-27 66.181.191.227
Gadaad hergiin ded said gej bgazn bishuu setguulchee, aa er ni bol taiwan bol hyatadiin gazar nutag geed medegdchih heregtei manaih, mongolchuudiin muug ih uzsen uls uursduu yamar baidgiig medreg
зочин 2020-12-27 64.119.16.154
Дараа нь ар Монгол байх магадлалтай.Бид э/засгийн хараат болчихвол хэцүү болох магадлалтай.
тайвань 2020-12-27 202.126.89.140
Тайвань улс Монголыг нэг хэсгээ гэж үздэг.Бидэнд дэндүү хамаагүй асуудал байна
иргэн 2020-12-27 64.119.19.93
Тайвань ч уул нь хятадууд л даа, нэг хэсэг босогчид тэр нэг арал дээр очоод улс байгуулчихсан. Хэцүү л асуудал л даа, яваандаа манайхыг ч бас нэг хэсэг гэж мэдэх л улс, сэрэмжтэй л байх хэрэгтэй.
Зочин 2020-12-27 103.57.94.104
mongoliin tor taivaniig hyatadiin neg heseg gej vzdegee. gehdee bol manai mongolchuud dalduur taivan tusgaar baij 2 hyatad baih ni mongoliin erh ashigt heregtei gej vzdegee. ene 2 asuudalaa shiidehgui baival mongol tusgaar uls bainaa…
Great 2020-12-27 67.81.184.102
Mongol oorsdoo hamgaalah ystoi
Zochin 2020-12-27 67.81.184.102
Mongolchuud oorsdoo Hyadtai temtsej chadahgui bolohoor. busdiig ashiglahiig boddog
Uls eh ornoo zovhon urged l hamgaalj temtsdeg ym
Зочин 2020-12-27 192.82.72.174
Дорнын салхи өрнийн салхийг даран үлээх цаг ирж байгаа нь энэ дээ!! Энэ цаг үетэй хөл гар нийлээд явж чадвал бидний аз!! Хитад танкны үлгэрт итгэдэг шигээ тэнэгтээд хоцорвол улс ч байхгүй дуусана гэж мэдээрэй!!
Зочин 2020-12-27 136.24.9.31
Япон Монголчуудтөй адилхан сэтгэж Трампыг дэмждэг юм байна. Трамп Хятадын эсрэг зоригтой алхмууд хийдэг. Хятад хөрш орнуудаа эрхшээлдээ оруулах бодлого баримталдаг. Монголчууд Хятадын тэр бодлогонд таатай ханддагггүй.Төр засаг ньХятадөас их хэмжээний зээл аваад өмнөөс нь дуугарч чаддаггүй. Далай ламыг урилаа гээд Хятадууд Монголыг дарамталдаг.Өвөрмонголыг янз бүрээр оролдож , үндэстэндээ уусгах бодлого явуулж байхад Монголын төр Хятадын дотоод бодлогод хөндлөнгөөс оролцохгүй гэдэг.
Зочин 2020-12-27 66.181.177.105
Трамп нь гарсан бол илүү байсан юм даанч тэгсэнгүй дээ хятадыг аз дайрч
Зочин 2020-12-27 103.26.193.75
hujaa nar hackdsan yum bilee uuln trump hol davuu yalsan
333 2020-12-27 49.0.212.181
жо байден чинь си жинпиний найз бололтой шүү, Тайван нээх их юм горьдох хэрэггүй байхөө