Япон: Тайвань улаан шугам, Байден хүчтэй байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.12.27-нд нийтлэгдсэн

Япон: Тайвань улаан шугам, Байден хүчтэй байх хэрэгтэй

Япон: Тайвань улаан шугам, Байден хүчтэй байх хэрэгтэй
FILE PHOTO: Japan's then-State Minister for Foreign Affairs Yasuhide Nakayama speaks during the White House Summit on Countering Violent Extremism at the State Department in Washington February 19, 2015. REUTERS/Joshua Roberts/File Photo

Японы Батлан хамгаалахын сайдын орлогч Ясүхиде Накаяма энэ долоо хоногийн сүүлээр Тайванийн аюулгүй байдал бол алдаж болохгүй улаан шугам. Хятадын түрэмгийллийн эсрэг Жо Байден зоригтой, хүчтэй байх шаардлагатай" хэмээн сануулжээ.

Тэрбээр “Бид Хятадыг түрэмгийллээ Хонгконгоос өөр газар ч гэсэн харуулна гэдэгт итгэлтэй байна. Миний бодлоор дараагийн бай бол Тайвань” хэмээн ярьжээ. Түүнчлэн Накаяма АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байден цаашид Тайванийн асуудалд өдгөө Дональд Трампын хандаж байгаатай ижил байдлаар зоригтой, хүчтэй хандахыг уриалжээ. Тэгэхдээ тэрбээр “Одоогийн байдлаар Жо Байденаас Тайванийн тухай тодорхой бодлого, мэдээлэл огт байхгүй байна. Бид Жо Байден Тайванийн асуудалд хэрхэн хандахыг мэдэж авмаар байна. Тэгвэл бид ч түүнд нь тохируулж бэлтгэл ажлаа хангах юм” хэмээжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Жо Байден Тайвань болон бусад ижил төстэй ардчиллыг дэмжигч улс орнуудтай харилцаагаа бэхжүүлнэ хэмээн амалж байсан билээ. Гэвч өмнө нь Байден сенатч байхдаа АНУ үнэхээр Тайванийг хамгаалах үүрэгтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан аж. Харин өдгөө түүний туслахууд АНУ-ын зайлшгүй шаардлага өөрчлөгдөж, Хятад улсын хатуу байр суурь улам ширүүсч, дэлхийн олон улсад хүчтэй нөлөөлөхийг эрмэлзэж байгааг хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн Байдены багийнхан АНУ-ын Тайваньд хандах хандлага цаашид ч хүчтэй, зарчимч үргэлжлэх ёстой хэмээж “Байден Ерөнхийлөгч болсныхоо дараа бүс нутгийн энх тайвны асуудлыг Тайванийн ард түмний хүсэл эрмэлзэл, ашиг сонирхолд нийцүүлэн, энхийн замаар шийдвэрлэхийг дэмжсээр байх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж