Сэрэмжлүүлэг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 9 цагийн орчимд Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хотын олон улсын нисэх онгоцны Завентем буудал болон Европын Холбооны төвтэй ойролцоо орших Малбээкийн метроны буудалд цуврал дэлбэрэлт болж 13 хүн нас барж, 35 хүн гэмтээд байна. Дэлбэрэлт болсонтой холбогдуулж Завентем нисэх буудлын бүх нислэгүүдийг цуцалж, Брюссель рүү орох гарах галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд галт тэрэг, метроны буудлуудыг хаагаад байна.

Дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд монгол иргэд одоогоор байхгүй талаар Брюссельд суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн бөгөөд дэлбэрэлт болсон газрууд болон олон нийтийн газраар явахгүй байхыг Бельгийн Вант Улсад оршин суугаа монгол иргэддээ Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-22 202.9.40.41

ДЭЛХИЙД ИРАК. ЛИВИ. СИРИ . ПАЛЕСТИНЫ АРД ТҮМЭН ЭХ НУТАГТАА АМЬДРАХ ЭРХ БАЙХ ЁСТОЙ. ТЭДНИЙ ГАЗАР НУТГИЙГ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭН УДИРДАГЧ НАРЫН ХОРООХ ЭРХИЙГ ӨГСӨН АРД ТҮМЭН САЙХАН ЖАРГАХ ЭРХ БАЙНА ГЭЖ ҮҮ. ХЭДЭН САЯ АРД ТҮМНИЙГ АГААРААС БӨМБӨГДӨЖ ХАЛУУН ЦУС БҮЛЭЭН АМЬ НАСЫГ ҮРЭГДҮҮЛЖ ХҮҮХЭД ХӨГШИДИЙГ ӨНЧРҮҮЛСЭН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭЛ ӨӨРИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ Л БОЛНО.

Зочин 2016-03-22 202.131.225.197

ene odoo unen het davarch bnaa

ISIS 2016-03-22 45.117.34.66

Бодуул ISIS биз

Зочин 2016-03-22 45.117.34.7

нато-г ингэх ёстой байхаа ????

Зочин 2016-03-22 202.21.106.150

yaandaa

Зочин 2016-03-22 182.160.0.200

28 хүн нас бараад байгаа