Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19 халдвар авсан гурван тохиолдол батлагдаж, Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд эдгэрч, хоёр нь гэртээ харьжээ.
Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас энэ асуудлыг тодруулахад “Батцэнгэл сумаас батлагдсан гурван тохиолдол бүрэн эдгэрч хоёр нь гэрийн тусгаарлалтанд орсон. Аймаг эдгэрсэн хоёр хүнээ өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-ны өдөр очиж авсан. Харин нэг тохиолдол нь эдгэрээд дараагийн шатны сувилалд шилжсэн” гэв.
Архангай аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш Covid-19 халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Мөн өнөөдрийн байдлаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас 4522 иргэнд PCR шинжилгээ, 5684 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Харин гэрийн ажиглалтад 1707 иргэн байгаа аж.
Зочин 2020-12-27 192.82.68.49
Сэтгүүлч ээ.Цэцэрлэг сум энэ мэдээтэй чинь ямар холбоотой вэ?
Зочин 2020-12-27 103.212.119.107
Засаг дарга сайн ажилласны хүчинд газар дээт нь нам дарж авсан гэсэн шүү. Хүрэлсүх чи суралц
Badarch taxar 2020-12-27 59.153.112.20
Ene hoior nohriig suminhan ni magtaj ugtahgvi ni law
Зочин 2020-12-27 192.82.68.49
Цэцэрлэгийг ингэж тодрууллаг нь ямар учиртай юм бол???
Зочин 2020-12-27 64.119.24.193
Цэцэрлэг хоттой андуурах вий л гэж тэгэж байгаа байх. цэцэрлэг хот нь Эрдэнэбулган сум болсон