Архангай: Халдвар авсан иргэд эдгэрч, хоёр нь гэртээ иржээ

Хуучирсан мэдээ: 2020.12.27-нд нийтлэгдсэн

Архангай: Халдвар авсан иргэд эдгэрч, хоёр нь гэртээ иржээ

Архангай: Халдвар авсан иргэд эдгэрч, хоёр нь гэртээ иржээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19 халдвар авсан гурван тохиолдол батлагдаж, Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд эдгэрч, хоёр нь гэртээ харьжээ.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас энэ асуудлыг тодруулахад “Батцэнгэл сумаас батлагдсан гурван тохиолдол бүрэн эдгэрч хоёр нь гэрийн тусгаарлалтанд орсон. Аймаг эдгэрсэн хоёр хүнээ өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-ны өдөр очиж авсан. Харин нэг тохиолдол нь эдгэрээд дараагийн шатны сувилалд шилжсэн” гэв.

Архангай аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш Covid-19 халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Мөн өнөөдрийн байдлаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас 4522 иргэнд PCR шинжилгээ, 5684 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Харин гэрийн ажиглалтад 1707 иргэн байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж