Хотын даргын шинэ жилийн сюрприз

Хуучирсан мэдээ: 2020.12.27-нд нийтлэгдсэн

Хотын даргын шинэ жилийн сюрприз

Хотын даргын шинэ жилийн сюрприз

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр (2020.12.26) хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлсан үйлчилгээний байгууллагын ажилтнуудад шинэ жилийн өмнөхөн түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулсан нь олон хүнийг баярлууллаа.

Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж байгаа “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрт хамрагдахын тулд нэг бол олон хүүхэдтэй, эс бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй байх шаардлага тавигддаг.

Нэг үгээр хэлбэл, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөрт хамрагдах боломж бага гэж хэлж болно. Харин хотын даргын шинэ жилийн сюрпризэд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн, мөн Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн нар багтаж, Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж