Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Меланиа Трамп нэг ч загварын сэтгүүлийн нүүрэн дээр гараагүй хэдий ч нөхөр нь түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг тэргүүн хатагтай хэмээн магтжээ.
Тэрбээр өөрийнх нь төр барих хугацаанд эхнэрийг нь нүүрэн дээрээ гаргаагүй сэтгүүлүүдийг “Худал мэдээллийн эх сурвалж” хэмээн цоллосон байна. Харьцуулж үзвэл Барак Обамагийн засаглалын үед тэргүүн хатагатай Мишель Обама нийт 12 удаа сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан гэнэ.
Харин Трамп хэт барууны үзэлтэй мэдээллийн эх сурвалж болох Breitbart-ын “Загварын хэвлэлийн элитүүд АНУ-ын түүхэн дэх хамгийн дэгжин таргүүн хатагтайг дөрвөн жилийн турш огт онцолсонгүй” хэмээх өөрийнхөө твиттерт жиргэжээ.
Трампын дэмжигчид ч санал нийлж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж эхэлсэн байна. Нэг жиргээч “Хохь нь, тэд хэзээ хэзээнийхээсээ ч илүү олон хувь сэтгүүлээ борлуулж болох л байсан юм. Меланиа бол АНУ-ын түүхэн дэх хамгийн хөөрхөн нь, мөн хамгийн дэгжин, хамгийн ухаалаг тэргүүн хатагтай. Тэр бол хамгийн хүнлэг, эрдэнэ мэт, сайхан сэтгэлтэй Ерөнхийлөгчид маань таарах цорын ганц эмэгтэй” хэмээн бичжээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ