Согтуугаар жолоо барьсан 22 тохиолдол бүртгэгдэж, 173 хүн эрүүлжүүлэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.12.27-нд нийтлэгдсэн

Согтуугаар жолоо барьсан 22 тохиолдол бүртгэгдэж, 173 хүн эрүүлжүүлэгдэв

Согтуугаар жолоо барьсан 22 тохиолдол бүртгэгдэж, 173 хүн эрүүлжүүлэгдэв

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр(2020.12.26) нийт 1122 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 514 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 113 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 7, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгджээ.

Согтуугаар автомашин жолоодсон 22, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 99, хүний биед халдсан 38, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 51 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 173 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 46 тохиолдол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж