News агентлаг өнгөрч буй долоо хоногт нийгэм, улс төрийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд сулруулаад байсан хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 23-нд 06.00 цагаас дахин сэргээв.
Хөл хориог дахин тогтоосон шалтгаан нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн Covid-19 өөр өвчилсөн болох нь батлагдсан юм. Одоогоор тус голомтоос үүдэлтэй халдвар 146-д хүрээд байна. Тодруулбал, 15 эрүүл мэндийн ажилтан, 27 гэр бүлийн гишүүд, 81 өвчтөн, 22 сахиур, хавьтал нэг хүн байна. Тэдний ойрын хавьтал 1444 хүнийг хоёр дахь шинжилгээнд хамруулжээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтын эх үүсгүүрийг олж тогоогоогүй байтал Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эмч, ойрын хавьтлын нэг хүнээс Covid-19 илэрч дахин нэг эмнэлэг халдварын голомтоор бүртгэгдэв. Одоогоор тус эмнэлгийн хэмжээнд ойрын хавьтлын 112 хүнийг тусгаарласан бол хоёрдогч хавьтал болох 500 орчим хүнийг шинжилгээнд хамруулжээ.
Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн 1082 тохиолдол батлагдсанаас 711 хүн эдгэрсэн бол 300 гаруй тохиолдол нь эмчлүүлж байна. Харамсалтай нь, халдвар тээгч нэг иргэн нас барсан болохыг өчигдөр (2020.12.26) Эрүүл мэндийн яам албан ёсоор мэдээллээ.
Талийгаач нь 76 настай, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Үндсэн онош нь цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерын даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь Covid-19-өөр халдварласан, маш хүнд өвчтөн байсан учраас Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэх боломжгүй байсан, тиймээс тус төвийн эмч нар эмчилгээ хийлгэх шатанд нь очиж, зөвлөгөө өгдөг байсан гэв.
Хувийн нэг, улсын нэг эмнэлэг Covid-19 халдварын голомт болсон тул нэгдүгээр сарын 6-н хүртэл тогтоогоод байсан хөл хорио сулрах эсэх эргэлзээтэй болж эхэллээ.
Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
УИХ Пүрэв гаригийн (2020.12.24) нэгдсэн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэх бөгөөд сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байна. Мөн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгоно.
Авлига, албан тушаалын хэрэг, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй байхаар хуульчлагдлаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогч саналаа өгснийг илтгэн бэхэн тэмдэглэгээ хийх, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэнээ мэдэх эрхтэй байх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг тусгаж өгөв.
Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсэг бүрд өгч байх, хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор, санал авах байранд дуу, дүрс авах хяналтын камер байрлуулах, сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсвэл ажиллах боломжгүй болсон бол сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч овог, нэр, регистерийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг нь тэмдэглэсэн цахим, цаасан архив үүсгэх талаар тусгасан байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсгийн сонгогчдийн нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан нам, эвсэлд өгөх байсныг хоёроос доошгүй хоногийн өмнө өгөхөөр,
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг өөрчлөхөөр, 36 дугаар зүйлийн 36.11, 41 дүгээр зүйлийн 41.8, 42 дугаар зүйлийн 42.12 дахь хэсгийн сонгуулийн сурталчилгааны төлбөрийн дунджийг тогтоохдоо ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санап авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацааны дунджаар тооцохоор,
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.12 дахь хэсгийг хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулахаар өөрчилжээ.
Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилдог байхаар хуулийн заалтыг өөрчлөв
Хонгилын түлхүүрийг хэн атгах вэ тулаанд МАН ялалт байгууллаа. УИХ-аар энэ долоо хоногт Авлигын эсрэг хуулийг баталснаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын даргыг Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд санал болгон, УИХ баталдаг байх зохицуулалт хэрэгжиж эхлэх юм.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар АТГ-ын дарга, дэд дарга нарыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ баталдаг байсан. Харин Засгийн газраас Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга нь дэд даргыг томилдог байх зохицуулалтыг тусгасан ч УИХ-д 62 суудалтай МАН боломжийг ашиглан барьцаа ахиулж, Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилдог байх заалт хуулийн төсөлд тусгасныг УИХ Пүрэв гаригийн хуралдаанаараа дэмжиж, суулгаад байна.
Үндэслэлийг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байнгын хорооны хуралдааны үеэр АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгохыг Үндсэн хуулиар хориглосон тул УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санал гаргаж Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгодог зарчмын зөрүүтэй санал оруулсан нь дэмжигдсэн. Ингэснээр, АТГ нь УИХ-ын дэргэдэх байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Харин гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Засгийн газрын эрхлэх хүрээний асуудал тул Ерөнхий сайд санал болгож УИХ-аар нээлттэй сонсгол хийж томилдог болно" гэв.
УИХ энэ долоо хоногт тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталснаар Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгон, УИХ батлахаар, харин АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байхаар болж, өөрчлөгдөнө.
Эрх мэдлийн хуваарилалт Ерөнхий сайдад төвлөрч байгаатай зэрэгцэн МАН дотор ч хэн нь эрх дараагийн албан тушаал руу нүүх вэ гэдэг нүүдэл өндөр авах шинжтэй байна. Учир нь зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно, түүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болоод буй. Харин дараагийн гүйцэтгэх засаглалын тэргүүнд хэн өрсөлдөх вэ гэдэг рүү хамгийн их амбицтай хөдөлж, өөрийн гэсэн хүмүүсээ албан тушаал болгон руу шургуулахаар хөдөлгөж буй хүнээр УИХ-ын дарга Г.Занданшатар нэрлэгдээд байна.
Г.ХОРОЛ
Зочин 2020-12-27 202.126.90.100
Хүрлээ Тулгыг бараг шааж мэднэ шүү
Дорж 2020-12-27 202.21.108.183
Нас барсан хүн нэгээр ч тогтохгүй олон байгаа. Нуугаад хэлэхгүй байна шүү дээ. 4,5 сард нэг хүн нас барлаа гэсэн. Түүнийг л лав ковидоор нас бараагүй өөр өвчнөөр нас барсан гээд л булзааруулаад байсан. Гэсэн ч тэр хүн ковидоор өвчилсөн байсан. Нилээд хэдэн хүн бурхан болсоон. Халдвар авсан амсан эмч нараа тооноос хасаж хэлнэ. Нас барсан хүнээ өөр өвчнөөр гэж бухана. Нэг л тоо дарж,оноо цуглуулах гэсэн хүсэл сонирхол яваад байна даа
888 2020-12-27 66.181.161.80
uu yamar balai yum bee odoo tegeed yaj amidrah yum bee
Зочин 2020-12-27 124.158.83.33
Мо-хүү хамгийн түрүүнд сулла гэж орилсон байх
МАН БОЛИО 2020-12-27 203.23.49.77
МАН ингээд СОЦЛСИТ нийгэмрүү орууллаа да. АРАЙ ШҮҮ. АТГ даргыг ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛООД байхдаа яахав дэ
Монголхүү 2020-12-27 202.9.40.29
Хэн нэг дарга нь уншиж байвал хорио анхнаасаа чанга, сэрэмжтэй байсан бол хүний амь эрсдэхгүй байлаа, хүнд хүмүүсээ тэр мэргэжлийн халдвартынханд нь эмчлүүл, сандал суудал албан тушаалын хэрүүлээ түр хойшлуулна уу гэж хэлий
Зочин 2020-12-27 103.111.68.3
Хэн нэгэн хүн уншиж байгаа бол хорио анхнаасаа чанга байхад дотроо алдаагүй байж сулла гэж олон долоон юм хуцсаар суллаад ийм бйадалд хүсэн бусуу одоо адаг сүүлд нь ийм юм ярих муухай шүү.
Зочин 2020-12-27 66.181.187.228
Эмнэлэгүүдээс халдвар гарах шалтгаан нь өвчин туссан хүмүүс эмчлүүлж байна. Эмнэлэгийн эмч сувилагч нарын ачаалал ихтсэнээс халдвар авах нь амархан байгаа байх .УОК муу ажиллагүй эргэж буцсан шийдвэр нь магадгүй иргэд бидний дураараа зан., хэл ам , сахмлга батгүй байдлаас хамаарна .Огцоруулна гэдэг хорлонтой үйлдэл гарахаас цаашгүй .Нөгөө асерик мэт нь хүний эрх энэ тэр гэсээр хяарч байна .
хүннү 2020-12-27 202.179.26.235
ЗХ-ний 120-р ангийн салаан захирагч эмэгтэй ковид туссан гэж үнэн үү? 14-нд ээжийгээ БЗД- эмнэлгээс гаргасан, өөрөө ажил дээрээ 16-17 хонож ажилсан, одоо ээжтэйгээ хамт эмчлүүлж байгаа юм байна. 120-р агийханыг хол хорионд оруулсан юм уу, мөн гэр бүлийнх нь хүмүүс дам хавиталд орох нь ээ. Завхарч дууслаа шүү. УОК нуугаад байгаа юм уу?
Зочин 2020-12-27 64.119.17.105
Нийтээрээ нийлж буруу шийдвэр гаргаж эргэж буцаж ойлгомжгүй тайлбарлаж байсан хүмүүсийг шүүх морины сүүлэнд чирч цээрлүүл. Шүүхээр хэлэлцүүлбэл 1 жил авсан болоод замхарна. Өмнө нь бэлэн бэлдсэн гээд УОК яриад гаыхуулаад өөрсдийгөө шагнаад байсан даг
хүннү 2020-12-27 202.179.26.235
Хувийн 2 улсын2 биз дээ. Улсынх нь ХӨСҮТ, ХСҮТ, хувийх нь БЗД эмнэлэг, Бариа заслын эмнэлэг биз дээ. Энхсаран ч бас сувилал шүү дээ. Цагаан халаад өмсдөг байгууллагуудаас халдвар тархаад байна л даа. Яг үнэндээ дахин аль эмнэлгээс илрэх бол гэж айх юм. Хүмүүсийн хамгийн их холхидог газар эмнэлэг, дэлгүүр хоёр байна.
Иргэн 2020-12-27 103.26.194.209
Хөл хорио тогтоосон ч буруу шийдвэрүүд гаргасан хүмүүсээс болж хүмүүс орж гарж чадахгүй үхээд байх уу ковид19 гээд 1 жилийн нүүр үзэж байж яг юу сурваа НОК,УОК улам л дордоод юм ч хийж чадахгүй арчаагүй царайлцгаагаад нэг нэгэндээ тунирхаад хэрэлдээд ажилаас нь хүртэл халх дээрээ тулаад байх уу малнуудаа наана чин 3сая монголын ард түмний эрүүл мэнд амь нас яаригдаж байхад энэ нь дээрээ нэгдэж ажилаа олигтойхон хийгээчээ
Зочин 2020-12-27 202.9.46.79
Хуулийнх нь заалт нь эх орондоо 5 ааасдоошгүй жил амьдарсан уугуул хүн гэж яг цэвэр Монгол хүнийг хэлээгүй байна.Хурлийз э****з ч өрсөлдөж болох заалт байна.Тэгээд энэ хуулиндаа МАН ЕС ийн хуулийг өөрсөдөө ашигтайгаар эргүүлж байгаад Хүрэлсүхээ уралдуулах нь ойлггомжтой.ЕС бол хэмжээгүй эрхт хаан болж хувирлаа.боллоо.Нөгөө муу Энхбаяр ч бүр сураггүй боллоо.
Уншигч 2020-12-27 66.181.178.212
ерөнхийлөгч ямарч эрх мэдэлгүй болжээ одоо шүүхийн тухай хуулиар ерөнхийлөгчийн шүүхэд нөлөөлдөг эрхийг их хурал өөртөө авчихна тэгээд ерөнхийлөгч мануухай төдий гадаадын элчингийн жуух бичгийг авахаас өөр төрийн эрх мэдэлд оролцоогүй хэнч биш болно тэгэхээр ерөнхийлө болох гэж зүтгэх хүн байхгүй биз улс төрд нөлөөтөй байя гэвэл хүүк юу гэж ерөнхийлөгчид дэвшихэв дээ тэгвэл улс төрийн карьер нь дуусчихна тэнд мануухай байсанаас одоо байгаа ер сайдын суудал намын даргын эрх мэдлээ илүүд үзэх биз
Зочин 2020-12-27 66.181.185.61
yum eregtsuulen bodoj zuv dugnelt hiideg khun baina
Зочин 2020-12-27 109.252.29.51
Оросод 3сая гвруй Хун овчилж50 мянга гвруй Хун нас барж байна. Нас барсан хумуус бугд суурь овчтэй ковидоор нас барж байна. Гэтэл манайх суурь овчиноор нас барсан гэж худлаа мэдээлэл хийж байна.. ЭМС айд унэхээр чадвар зохиойн байгуулалт муутай бизнесийн ухаантай Хун Юм .
Зочин 2020-12-27 66.181.181.28
ЭЗЭН Есүс Христ үхлийг хараалыг чөтгөрүүдийг…. ер нь бүхий л төрлийн гай гамшигуудыг ялж булшнаас амилан боссон юм. Бид ковидыг А вирусыг С вирусыг хорт хавдаруудыг… улмаар авилгал урвалт хүчирхийлэл гадны ил далд түрэмгийлэл… архидалт с***р самуун залхуурал ү****ц арчаагүй байдлуудыг… гээд л асар олон хорлол гайнуудыг ялах ёстой. Үүний тулд Аврагчийн тусламж хэрэгтэй, шаардлагатай. Аврагч Есүс Христ Монголд хайртай. Биднийг хаяхгүй… Түүнийг өөрсдийн Бурхан аа, Аврагч аа болгоцгооё
Зочин 2020-12-27 202.55.188.109
Тийм шүү, Бурхан ивээг!🙋😘
монгол хүн 2020-12-27 66.181.185.61
яанаа!!! тэр яагаад төрсөн газрынхаа хүмүүсийг аврахгүй хаагуур юу хийгээд яваа юм болоо ? нөгөөдүүл нь бүр балраад байнаа … одоо яанаа ??? тэгээд еска ах монголд яагаад хайртай болчив оо ? Нүүрс зэс хоёрт дуртай юм бол уу
Уншигч 2020-12-27 103.57.93.164
Монголд эмч хүрэлцээгүй байдаг. Чадалтай эмч нар олон эмнэлэгт очиж зөвлөгөө өгдөг юм байна лээ. Энэ эмнэлэгүүдэд гараад байгаа тархалт үүнтэй холбоотой юу
Зочин 2020-12-27 202.21.109.121
ATG – iin dargiig guitsetgeh zasaglal tomilno gedeg ch jinhene jonhuu bna daa. tegeed ted nariin guitsetgeld hen hyanalt tavih yum bolj bnaa?
Зочин 2020-12-27 64.119.26.118
Элбэгдоржтонгуудын бах нь ханаж баярлаж байна уу
Зочин 2020-12-27 64.119.25.101
Энэ бол Ковидын дуулианаар эргүү ац шийдвэрүүд гаргаж эргэж буцан тэнэгтсэн Төрийн 100% хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон ГЕНОЦИД
Зочин 2020-12-27 64.119.25.101
Хөл хориод байхад эмнэлгүүдээс нь голомтолж тархаад байх юм. Тэр нь улсын болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд байх. Энд тэндгүй бизнес дампуурлаа, ажилчдаа цомхотголоо, үлдсэн жаахан бараагаа өртгөөр нь шахуу зарлаа, та бүхэндээ баярлалаа гэсэн зарууд, постууд, жиргээнүүд. Он гараад манай бизнесийг энэ бүх хугацаанд дэмжиж ирсэнд баярлалаа ч байхгүй болоод "Энэ бүх хугацаанд надтай хамт амьдарсан та бүгдэдээ баярлалаа" гээд амиа хорлоод үхэх залуус хичнээн байгаа бол? Бодхоос харамсмаар. Энэ бол Ко
Эрүүл иргэн 2020-12-27 202.126.90.39
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хараа хяналтгүй зөвхөн мөнгөний төлөөх байдал онцгой байдлын үед иймэрхүү байгаа юм энгийн үед эмнэлгийн орчины ариун цэвэр халдвар хамгааллын тухай бодоод ч хэрэггүй юм шиг байна тиймүү
Зочин 2020-12-27 109.252.29.51
Короно овчин хуний дотор эрхтэн уушиг зурх бугдийг барьж тусдаг тэгээд ухуулдэг дэлхийн бух оронд тийм байна . Наад Хун Чинь короногоор нас барсан байна. Суурь овчиноор нас бараагуй .
Зочин 2020-12-27 183.177.101.122
Хөл хорио тогтоосоор байтал энэ улс орон чинь сүйрэх нь байна. Дахин 7 хоног сунгаад сулруулах хэрэгтэй
Лорд 2020-12-27 64.119.18.200
За за ойлгомжтой. Короно дотооддоо алдагдчихлаа. Хэцүү юм аа. Одоо яанаа?
zochn 2020-12-27 66.181.160.26
XOSUTiinhniig ajliig zugeer hiilgehgui daramtlaad bsan odoo hun uheed ehellee eruul mendiin saidguia ajlaa taivan hiih nuhtsuluur ni hangaj ug muu Nyamhuu dargiig yasan ch ih orolddog yum sandal suudald bsh hunii ami nasand anhaarch ajilla
Огцор 2020-12-27 66.181.179.105
Эрүүл мэндийн сайд та халдвар аа хумиж чадахгүй олон зуун мянган монгол хүнд ажилгүй бн огцор
Зочин 2020-12-27 202.9.40.16
Хөдөө талын сайхан нутгаа орхиод нийслэлд ирж бухимдаж байхаар төрж өссөн нутагдаа очвол сайхандаа
Зочин 2020-12-27 139.5.219.92
тусгаалах байрнууд нь халдварын голомт болсон байна шүү дээ. гүндалай хэлснээс биш нямхүү гэгч нөхөр чинь порчикоор айлын гэр орон байр луу ордог хулгайч байсан гэдэг нь үнэн л юм билээ ш дээ. ер нь мал эзнээсээ малгай толгойноосоо гэж үнэн шүү хүрэлсүх гэж боловсролгүйн чадамжгүй бодлогогүй зөвхөн ойрын зайн попрол популизм хар технологи ашиглахаас цаашгүй нөхрийг огцруулахгүй бол юу ч дээрдэхгүй. хүк бол автобусны жолооч байсан Мадуро шиг нөхөр. Монголын Мадуро бол хүрэлсүх. өөр засаг хэрэгтэй
Зочин 2020-12-27 202.126.89.219
Tegeed orond ni bvh erh medliig Genkod uguh vv ? Tegvel Orosiin haanii derged negen ve baisan Menishikov shig yum bolno doo, Maduroogoosoo doloo doordono.
Зочин 2020-12-27 64.119.18.13
Болдогсон бол хөдөө аймагт очиж амьдрах юмсан!!! УБ-т чихэлдээд, хэрэглдээд (хог дээр яс булаацалдсан нохой мэт) хэцүү байнаа!! Аймгийн төвүүд сэлүүхэн, хүнс, барааны хангамж нь УБ-аас нээх дутахааргүй болцсон учраас УБ-т чихэлдэж баймааргүй байна. Даанч аймагт очоод орох оронгүй болохоор хэцүү бна.
Зочин 2020-12-27 66.181.184.220
Ийм хүмүүсийг орон сууцаар хангаад өгвөл явах хүн олон бга даа
Зочин 2020-12-27 202.9.46.30
Хөдөө ганцхан халуун усны асуудлаа шиидвэл хотоос хамаагүй дээр
Зочин 2020-12-27 66.181.180.212
ХӨДӨӨ МӨНГӨ ОЛДОХГҮЙ ГЭДЭГ Л ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ ШД ЦАЛИН 500 БАЙВАЛ ӨНДӨР ГЭЖ ЯРЬДАГ ЮМ ШҮҮДЭЭ
Зочин 2020-12-27 202.126.89.18
esergeeree an garbal amaa barinaadaamaniinhan.vrgelj bh yum shigl ynziin huuli hiitsgeegeed ..mehendee oichihbii manaihan chin hachin sanal ogdiinshdee .harin garaar tooloh yum bndaa harjl baiydaa
Бат 2020-12-27 192.82.93.3
Монголд суурь өвчингүй хүн бараг байхгүй, архиа ууя гарч тэнэмээр байна, сулла чөлөөл гээд орилолдоод байх шаардлагагүй, вирус авчуул 5 хоногын дотор хүндрээл чад гэдгийг дэлхий нийт харуулж б.а, тэнгэрлэг хөх толбо чингисын үр удам үүнд чинь падлий ч хамаагүй
Зочин 2020-12-27 66.181.189.88
ер нь ардчилсан нам авсандаа орсон гэж тээр жил баабар яг л онож хэлж дээ
Хатуу хөл хорионоос өөр сонголт байхгүй 2020-12-27 103.57.94.102
Хатуу хөл хорионоос өөр сонголт байхгүй
Зол 2020-12-27 66.181.161.120
Тийм ээ
Зочин 2020-12-27 66.181.189.88
тэгээд юу гэх гээд байнаа. хорио тогттоохоор буруу гээд байгаа юм уу. тогтоохгүй болохоор тогтоосонгүй гэдэг.та нарын энэ хэт эрх чөлөө хүний эрх мэрх чинь үхэл л авчирна шүү. тэгж яривал монголд ерөнхийлөгчийн хатуу засаглал л тохирох улс шүү дээ.
Зочин 2020-12-27 64.119.18.13
Бүх эрсдлийг 100% хаах боломж муу л байх л даа. Хамгийн гол нь манайхан маскаа зөв зүүж (хамраа ил гаргалгүй!!), хоорондын зайг сайтар барих хэрэгтэй байна шүү!!! Дэлгүүрийн кассанд очерлоод зогсож байхад ард тулж ирчихээд шилэн хүзүү рүү амьсгалаад байх юм!!! Лангууны худалдагчтай худалдаа хийж байхад хажуунаас шууд чихэлдэж орж ирээд л худалдагчаас юм асуугаад урдуур дайраад байх юм!!! Яг л үхэр мал шиг!!!! Хэлэхээр ойлгохгүй уцаарлана. Мөн ч бүдүүлэг байна даа!!!
Зочин 2020-12-27 202.9.40.114
Хөл хорио тогтоохыг АН-ынхан эсэргүүцдэг. Гэтэл хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол ковидийг хяналтнаас алдаж нилээд олон хүн нас барах байсан нь ойлгомжтой. Сөрөг хүнин гэхээрээ л Засгийн бодлогын эсрэг ажилладаг гэсэн энэ муухай зуршлаасаа салах хэрэгтэй. Засгийн газар нь ард түмэ,н улс орондоо хэрэгтэй үйл ажиллагаа явуулж байвал сөрөг хүчин нь дэмжиж хамтран ажиллаж яагаад болдоггүй юм бэ. Намын гишүүд нь буруу байсан ч өөрийнхөө намын бодлогыг дагадаг дэмждэг нь бүүр инээдэмтэй, бас арчаагүй
Зочин 2020-12-27 202.9.40.114
АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог байхад МАНАН бүлэглэл их хожиж боломжийг дүүрэн ашигласан. Элбэгдоржийн гол з****г байсан даа.Ерөнхий сайд томилох нь нийгмийн хөгжилдөө нийцсэн шийдвэр юм.