Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өчигдөр (2020.12.25) парламентын комиссын хуралдаанд үг хэлэх үеэрээ ард иргэдээсээ хүлцэл өчжээ. Тэрбээр “Би худал мэдээлэл хийсэндээ гүнээ харамсаж, ард түмнээсээ уучлалт хүсч байна. Би хэлсэн үгээ засч, бодит байдалд нийцүүлэх болно. Ийм зөрчил гарсныг би үнэхээр мэдээгүй ч бүх зүйлийн хариуцлагыг хүлээх болно” гэж мэдэгджээ.
Уг хэргийг тодруулбал, Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын дэмжигчдэд зориулсан хүлээн авалт зохион байгуулахдаа сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж Прокурорын газар үзэж, түүнээс мэдүүлэг авахаа мэдэгдсэн билээ.
Японы Засгийн газар нь энэхүү арга хэмжээг 1952 оноос хойш жил бүр сакура цэцэглэх үеэр зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээнд Япон дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрын дарга нар, урлаг, соёл, спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй хүмүүсийг урьдаг.
Абэ Шинзогийн экс нарийн бичгийг Прокурорын газраас дээрх арга хэмжээнд зориулсан 40 сая иенийн санхүүжилтийг хэрхэн зарцуулсныг тодруулахаар байцааж байгаа юм. Тэрбээр 2013-2019 онд Абэгийн дэмжигчдэд зориулан Токиогийн зочид буудалд хүлээн авалт зохион байгуулахдаа экс Ерөнхий сайдын сангаас ямар нэгэн баримт бүрдүүлэлгүйгээр дээрх мөнгийг зарцуулсан нь асуудал үүсгээд байгаа билээ.
Абэгийн экс нарийн бичиг 14 сая иенийг зочдын тасалбарт, найман саяыг нь үдэшлэгийн бусад зардалд зарцуулсан гэсэн боловч албан ёсны тайланд дурдаагүй байна. Мөн үлдсэн 18 сая иенийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа аж.
Тухайн үед Абэ Шинзо ийм зорилгоор сангаас мөнгө гаргаагүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Японд ийм төрлийн арга хэмжээнд ирж буй зочдын төлбөрийг төлөх нь сонгогчдыг худалдан авахыг завдсан үйлдэлд тооцогдож, сонгуулийн хуульд харшилдаг. Хэрэв буруутай нь нотлогдвол тав хүртэл жилээр хорих ял оноох, эсвэл нэг сая иенийн торгууль ногдуулдаг байна.
Эх сурвалж: AL JAZEERA
Зоч 2020-12-26 139.5.219.210
Хүрэлсүх, Сумьяабазар 2 бол ширээнийхээ ард ташаагаа тулчихаад л "даналзаад" байнуу гэхээс буруу үйлдэлдээ уучлалт эрнэ гэж ёстой байхгүй байхааа!
Зочин 2020-12-26 139.5.219.210
Манай Ерөнхий сайд Хүрэлсүх, хотын дарга Сумьяабазар 2-оос ийм ёс зүй гарах боловуу?! т ий
Зочин 2020-12-26 192.82.72.68
Магтуулсан хүүхэн хуримдаа гэдэг шиг. Япончуудыг мундаг соёлтой энэ тэр гээд мангтаад байдаг нь шал худлаа. Хүн л юм чинь мөнгө цагаан, нүд улаан…Явсаар явсаар один чёрт….
Зочин 2020-12-26 64.119.26.108
Жудаг мудаг гэх мэт хариуцлага тооцох боломжгүй гудамжны үг хэллэг бүү хэрэглээд бай. Албан үг хэллэг тодорхой байх ёстой. Тийм эсвэл үгүй Тайлбар тавих боломж олгоод байна. Нүүдэлчидийн үг үйлдэл орчин үед улс төрд тохирохгүй. Тэд яг өнөөдөр нүүх ёстой биш хэзээ ч нүүж магадгүй нүүхгүй ч байж магалгүй. Хэнч үүнийг буруутан болгож ял зэм өгөхгүй. Маргааш гээд суугаад байж чадна. Хөдөлмөрийн хувиар байхгүй. Эрчүүд худлаа адуугаа эрлээ гээд гэрээсээ ажлаас дайждаг. Эхнэр нь ч дайжхид нь дурта
Зочин 2020-12-26 64.119.18.13
Манай улс төрчдийн хувьд бол ёстой яршиг л байна гэхээр асуудал байна даа! Манай Ер. өаайдыг яг ийм асуудлаар буруутгавал "Би яасийм? Юун сүртэй юм? Би сохор зоос ч хувьдаа аваагүй юм чинь бүх юм хууль ёсоор болсон" гээд л мэтгэлзэж гарах байх даа??!!!
Zochin 2020-12-26 202.131.225.197
Soyoltoi, yos zuitei uls undesten iimel bh ymdaaa!!! Tegtel manai shudraga nertei hulih hurandaa Khurelsug Ikh Tenger nair naadam hiigeel yavjil baidag =!!!
Зочин 2020-12-26 192.82.68.246
Соёлтой хүмүүжил сайтай улс төрчид манай улсын улстөрчид эсэргээрээ тэрбумаар нь луйвардчихаад шорондоо явж хариуцлага хүлээхгүй
Зочин 2020-12-26 66.181.161.114
Yadaj hiragana kataganagaa surchaad hutsatsgaa moyachuudaa
1 2020-12-26 192.82.77.152
Ёс зүйтэй ард түмэн ондоо 2.Манайд 2том намын сонгуулийн санхүүжилт
Зочин 2020-12-26 122.201.22.27
Моголын улс төрд харвардад сурсанаасаа илүү японд сурсан хүмүүсээ тавьж ажиллуулмаар юм байна даа.
Зочин 2020-12-26 213.142.96.106
18 saya iem chin USD 1800 bolj bna shtee humuusee. Japan bol uneheer rasarhai mundag uls shuu. Uneheer shutehees yahav. Haryn manaih esregeeree terbum terbumaaraa husaad baigaadaa
зочин 2020-12-26 202.179.26.192
160000 USD
зочин 2020-12-26 124.45.96.219
Япон улс хуультай, төртэй, засагтай, ёс жудагтай, шударга, сайхан юмаа. Монгол улсад ийм жишиг, хуулиа дээдлэх ёс, ард иргэдээс уучлал хүсэх, ичих зэрэг ёс зүйн наад захын зүйлс хурдан бий болоосой.
атаархаж сууна 2020-12-26 64.119.16.154
Манай улс төрч гэдэг эрхэмүүд йм жудагтай болох болтугай! Тэр үед миний Монгол хөгжинө.
Хяналт Зөв Хүн Холбоо 2020-12-26 193.218.118.241
Төрөөс мөнгө хуссан хэнбуйгай ч буцааж өгөх ёстой, би 1.7 тэрбумын хадгаламжаа өгнөө төрдөө Хүрэлээ рөнхи сайд нь
123456 2020-12-26 49.0.212.165
Жудаг гэдэг чинь энэ
Зочин 2020-12-26 202.131.226.66
yamar mundag yum be manai uls turchid ingedeg boloosoi uuchlalt guij bna hariuclagaa bvren hvleene. 18 say yeinii tuluu ard irgedees uuchlalt guij bna . tegsen manaih yu ve heden terbumaar ni shaachaad ta nar yah gej namaig songosiin bi chadaj bna chadku neg ni chacga tsarailaad yav gedeg yamar ih yalgaa ve.