Абэ Шинзо худал мэдэгдэл хийсэндээ уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

Абэ Шинзо худал мэдэгдэл хийсэндээ уучлалт гуйжээ

Абэ Шинзо худал мэдэгдэл хийсэндээ уучлалт гуйжээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өчигдөр (2020.12.25) парламентын комиссын хуралдаанд үг хэлэх үеэрээ ард иргэдээсээ хүлцэл өчжээ. Тэрбээр “Би худал мэдээлэл хийсэндээ гүнээ харамсаж, ард түмнээсээ уучлалт хүсч байна. Би хэлсэн үгээ засч, бодит байдалд нийцүүлэх болно. Ийм зөрчил гарсныг би үнэхээр мэдээгүй ч бүх зүйлийн хариуцлагыг хүлээх болно” гэж мэдэгджээ.

Уг хэргийг тодруулбал, Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын дэмжигчдэд зориулсан хүлээн авалт зохион байгуулахдаа сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж Прокурорын газар үзэж, түүнээс мэдүүлэг авахаа мэдэгдсэн билээ.

Японы Засгийн газар нь энэхүү арга хэмжээг 1952 оноос хойш жил бүр сакура цэцэглэх үеэр зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээнд Япон дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрын дарга нар, урлаг, соёл, спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй хүмүүсийг урьдаг.

Абэ Шинзогийн экс нарийн бичгийг Прокурорын газраас дээрх арга хэмжээнд зориулсан 40 сая иенийн санхүүжилтийг хэрхэн зарцуулсныг тодруулахаар байцааж байгаа юм. Тэрбээр 2013-2019 онд Абэгийн дэмжигчдэд зориулан Токиогийн зочид буудалд хүлээн авалт зохион байгуулахдаа экс Ерөнхий сайдын сангаас ямар нэгэн баримт бүрдүүлэлгүйгээр дээрх мөнгийг зарцуулсан нь асуудал үүсгээд байгаа билээ.

Абэгийн экс нарийн бичиг 14 сая иенийг зочдын тасалбарт, найман саяыг нь үдэшлэгийн бусад зардалд зарцуулсан гэсэн боловч албан ёсны тайланд дурдаагүй байна. Мөн үлдсэн 18 сая иенийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа аж.

Тухайн үед Абэ Шинзо ийм зорилгоор сангаас мөнгө гаргаагүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Японд ийм төрлийн арга хэмжээнд ирж буй зочдын төлбөрийг төлөх нь сонгогчдыг худалдан авахыг завдсан үйлдэлд тооцогдож, сонгуулийн хуульд харшилдаг. Хэрэв буруутай нь нотлогдвол тав хүртэл жилээр хорих ял оноох, эсвэл нэг сая иенийн торгууль ногдуулдаг байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж