Мандал сумын иргэдийн 60.5 хувь PCR шинжилгээнд хамрагдав | News.MN

Мандал сумын иргэдийн 60.5 хувь PCR шинжилгээнд хамрагдав

Мандал сумын иргэдийн 60.5 хувь PCR шинжилгээнд хамрагдав

Мандал сумын иргэдийн 60.5 хувь PCR шинжилгээнд хамрагдав
Сэлэнгэ аймагт Covid-19-ийн 217 батлагдсан тохиолдол бүртгэгдээд буй. Сүүлийн 24 цагийн байдлаар тус аймгийн хэмжээнд шинээр халдвар бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймгийн хувьд “Нэг өрх-Нэг иргэн” PCR шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд Мандал суманд 60.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1346 иргэн хавьтлын судалгаанд бүртгэгдэж, 1101 иргэний хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарсан байна. Мөн 12 байршилд 7973м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэсэн байна.
Сэлэнгэ аймагт шинжилгээ авах 17 баг ажиллаж түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 375 иргэн, Сүхбаатар, Мандал суманд PCR шинжилгээнд 289 иргэн, цусанд дархлаа тогтоц үзэх шинжилгээнд 181 иргэн, нийт 845 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-26 66.181.183.98

Mandal hamgiin tom sum sh dee, Mongol uls dotroo.

Avatar

халх биш ч монгол хүн 2020-12-26 66.181.161.93

баруун зүүнхараа түнхэл хурх ниилээд говиин нэг аймагтай тэнцэнэ хуучин нэг сум байлаа орос хятад тува төвд эвтэй л байсан одоо х***а энэ тэр гэж дэмиирдэг тэнэгүүд олширч сэлэнгэ дарханы захирагч нар сумьяа тэнэг шиг өөртөө бункер барьсангүй сайн ажиллав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж