Сэлэнгэ аймагт Covid-19-ийн 217 батлагдсан тохиолдол бүртгэгдээд буй. Сүүлийн 24 цагийн байдлаар тус аймгийн хэмжээнд шинээр халдвар бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймгийн хувьд “Нэг өрх-Нэг иргэн” PCR шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд Мандал суманд 60.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1346 иргэн хавьтлын судалгаанд бүртгэгдэж, 1101 иргэний хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарсан байна. Мөн 12 байршилд 7973м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэсэн байна.
Сэлэнгэ аймагт шинжилгээ авах 17 баг ажиллаж түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 375 иргэн, Сүхбаатар, Мандал суманд PCR шинжилгээнд 289 иргэн, цусанд дархлаа тогтоц үзэх шинжилгээнд 181 иргэн, нийт 845 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ