Баянзүрх дүүргийн 42.153 иргэн PCR шинжилгээнд хамрагдав

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн 42.153 иргэн PCR шинжилгээнд хамрагдав

Баянзүрх дүүргийн 42.153 иргэн PCR шинжилгээнд хамрагдав

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Covid-19-ийн шинэ голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал 70-80 мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч нар ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 42.153 хүнийг хамруулаад байна.

Тиймээс тус дүүргийн иргэд Сovid-19-ийг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхитэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: НОК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж