Дархан-Уул аймагт батлагдсан 45 тохиолдлын 29 нь эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймагт батлагдсан 45 тохиолдлын 29 нь эдгэрчээ

Дархан-Уул аймагт батлагдсан 45 тохиолдлын 29 нь эдгэрчээ

Дархан-Уул аймагт Covid-19-ийн 45 тохиолдол батлагдаад буй. Тэдний ойрын хавьтлын 478 хүн тусгаарлалтад байгааг тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Халдвар авсан иргэдийг Улаанбаатар хотод эмчилж байснаас 17 нь эдгэрсэн. Өчигдөр (2020.12.25) нэмж 12 хүн бүрэн эдгэрэн, нутаг буцсан байна. Ийнхүү тус аймагт батлагдсан тохиолдол болох 45 хүнээс 29 нь бүрэн эдгэрчээ.

Мөн тусгаарлах байранд байсан бүх иргэн тусгаарлалтаас гарч, гэрийн ажиглалтад байгаа талаар Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 292 болсон. Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж