“Хүнсчдийн алдар” спортын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Мах Импекс” ХК ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

“Хүнсчдийн алдар” спортын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Мах Импекс” ХК ажиллаж байна

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан Монголын Хүнсчдийн холбоо, Мах Импекс ХК, Очир дагинс ХХК, Хаан хүнс  импекс ХХК хамтран “Хүнсчдийн алдар” спортын наадам зохион байгуулж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Мах Импекс ХК , Очир дагинас ХХК, Хаан Хүнс импекс ХХК ажиллаж байгаа юм. Уг наадам нь өнөөдөр Буян-Ухаа спортын ордонд спортын гурван төрлөөр болох бөгөөд 15 аж ахуйн нэгжийн 72 баг сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн спортын гурван төрлөөр өрсөлдөнө.

Тэмцээнд Мах Импекс ХК, Технелогийн дээд сургууль, Сүү ХК, ТЭСО корпораци, Мах Маркет ХХК, АПУ ХК, Жем Интернэшнл ХХК, Арван Үндэс ХХК, Жүр үр ХХК, Талх чихэр ХК, Атар Өргөө ХХК,  Монбэйкери ХХК, Монгол фүүд ХХК, Баянмонгол ресторан, Улаанбаатар спирт ХХК гэсэн 15 аж ахуйн нэгжийн баг, тамирчид оролцож байна.

Энэхүү тэмцээний зорилго нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхижүүлэх , ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх болоод эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид хэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Монголын хүнсний холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа, Мах Импекс ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, Мах Маркет ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор нар оролцож , тамирчдад амжилт хүсэв.

Дашрамд дуулгахад Улсын ууган үйлдвэр Мах Импекс ХХК-ийн 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй юм байна.

М.АРИУНЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж