Н.Энхбаярын дэмжигчид ордны баруун талд цугларчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын дэмжигчид ордны баруун талд цугларчээ

МАХН-ын дарга Н.Энхбаяраас Авлигатай тэмцэх газар тайлбар авахаар түүнийг удаа дараа дууджээ. Гэвч тэр АТГ-т очоогүй байна. Улмаар түүнийг АТГ-ынхан төрийн ордноор хайсан гэж эх сурвалж мэдээллээ. Мөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч Н.Энхбаярыг албадан байцаахаар болсон гэх мэдээлэл байна. Уг асуудлыг эсэргүүцсэн МАХН-ын зарим гишүүд, дэмжигчид яг одоо Төрийн ордны баруун хаалган дээр цугларчээ. Учир нь, Н.Энхбаяр Төрийн ордонд, Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд өмгөөлөгчийн хамт байгаа аж.

Н.ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж