Шилдэг реалторууд тодорно

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

Шилдэг реалторууд тодорно

Шилдэг реалторууд тодорно

Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи (МҮХХУА) нь энэ өдрүүдэд салбарын шилдгүүдээ тодруулах гэж байна. Тодруулбал, МҮХХУА-аас 2020 оны 12 сарын 22-ноос энэ сарын 30-ны өдрийг хүртэл нээлттэй санал асуулгаар шилдгүүдээ тодруулах сонгон шалгаруулалт явагдаж  байна. Тус шилдгүүд МҮХХУА-д албан ёсны бүртгэлтэй “РЕАЛТОР”-уудаас тодрох ажээ.

Тус академи нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг “РЕАЛТОР” гишүүнчлэлийг олгодог Монгол дахь цорын ганц албан ёсны байгууллага юм. Түүнчлэн үндэсний реалторуудын холбооны Монгол дахь төлөөлөгч байгууллага учир энэ байгууллагын бүртгэл, стандарт шаардлагыг хангасан агент, брокерууд нь “РЕАЛТОР” болох эрхтэй болдог байна.

Монгол Улсад өдгөө МҮХХУА-ийн албан ёсны бүртгэлтэй 120 реалтор үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж байна. Энэхүү академийнхаа дэргэд өөр өөрийн чиг үүрэг бүхий 6-н зөвлөл болж ажилладаг ба бизнесийн үйл ажиллагаанаас гадна мэргэжлийн хөгжлийг дэмжих төрөл бүрийн олон нийтийн ажил зохион байгуулдаг. Энэ удаагийн оны шилдгүүдээ тодруулах ёслолын үйл ажиллагаа нь эдгээрийн нэг хэсэг нь юм.

МҮХХУА нь бүртгэлтэй реалторуудыг зангидаж ажилладаг бөгөөд РЕАЛТОР буюу хамгийн ёс зүйтэй, олон улсын стандартад нийцсэн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтний үйлчилгээг монголд хөгжүүлж, дэлгэрүүлэх зорилготойгоор олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Тэд өнгөрөгч 2020 онд:

  • Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлэв.
  • Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын анхны гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэв.
  • ҮХХ зуучлалын салбарын анхны МЕНТОРШИП хөтөлбөрийг санаачлан, зохион байгуулав.
  • 70 залуучуудыг үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжилтэй болгож, ажилд зуучлав.
  • “Реалтор” ногоон төгөл байгуулав.
  • Олон улсын худалдан авагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч цолтой 35 мэргэшсэн реалторыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэв.

Энэ удаагийн оны шилдгүүдийг тодруулахдаа хамгийн их ашиг орлоготой ажилласанд бус олон нийтэд мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнээ таниулж ажилласан, салбартаа тустай ажил зохион байгуулсан, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж бусдыгаа манлайлсан гэх мэт дараах 7 номинациар шилдэг РЕАЛТОРУУД-аа шалгаруулахаар онлайн шалгаруулалтаа эхлүүлжээ. Эдгээр ажил нь Академийн / https://m.facebook.com/RealEstateAcademyMongolia / пэйж, реалторуудын дотоод группт нь нээлттэй эхэлсэн байна. Үүнд:

НОМИНАЦИ:

  1. Realtor® of the Year /Оны шилдэг Реалтор
  2. Meaningfully Involved Realtor® of the Year/ Идэвх, оролцоотой
  3. Empowered Realtor® of the Year / Өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг
  4. Socially Responsible Realtor® of the Year/ Нийгмийн хариуцлагатай
  5. Good Standing Realtor® of the Year / Нэр хүндтэй
  6. Ethical Realtor® of the Year/ Ёс зүйтэй
  7. Committee of the Year /Хамгийн сайн ажилласан реалторуудын зөвлөл

Монголын Үл хөдлөх хөрөнгө удирдлагын Академийн гишүүн нийт реалторууддаа амжилт хүсье.

Санал хураалт 2020 оны 12 сарын 29-ний 18.00 цагт хаагдах юм байна.

Онлайн шагнал гардуулах ёслол 2020 оны 12 сарын 30-ны 19:00 цагаас МҮХХУА-ийн албан ёсны хуудсаар шууд дамжуулах болно.

Холбоос: https://m.facebook.com/RealEstateAcademyMongolia/

Б.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж