Ангараг дээр хөл тавих анхны сансрын нисэгчид илтгэл тавина | News.MN

Ангараг дээр хөл тавих анхны сансрын нисэгчид илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

Ангараг дээр хөл тавих анхны сансрын нисэгчид илтгэл тавина

Ангараг дээр хөл тавих анхны сансрын нисэгчид илтгэл тавина

Монголын Сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв (МАРСА)-өөс мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын ХЭГ хамтран зохион байгуулах "Mars on Earth" буюу "Дэлхий дээрх Марс" олон улсын цахим хурал 2021 оны нэгдүгээр сарын 1-нд хуралдахаар болжээ.

Төрийн ордонд тус хурлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.

Шинэ оны эхний өдөр МҮОНТ-ийн MNB сувгаар нэвтрүүлэх "Дэлхий дээрх Марс" олон улсын хурал нь сансрын, ялангуяа Ангараг гаригийн судалгааны чиглэлээр дэлхий дахинд хандаж буй Монгол Улсын томоохон санаачилга гэдгээрээ онцлог болох аж. Хуралд сансар, Ангараг гаригийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Ангараг гариг дээр хөл тавихаар сонгосон анхны сансрын нисэгчид оролцож, цахимаар илтгэл тавих юм.

Ангараг гариг нь шинжлэх ухааны аргаар дэлхийн хүмүүсийг шилжүүлэн суурьшуулах боломжтой хамгийн ойрхон хөрст гаригт тооцогддог. Тус гаригийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд "Mars on Earth" хурлын гол зорилго оршино гэж зохион байгуулагчид онцлов.

"Mars on Earth" олон улсын цахим хурал нь үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гаригийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй "Марс нийгэмлэг"-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв болон Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Япон болон Арабын Нэгдсэн Эмират улсын "Марс" хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, Монгол Улсаас МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож, "Марс гаригийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа" сэдвээр ярилцах юм байна.

Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож, "Марсын үеийнхэн" сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлэх аж.

Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн Худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Монгол Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс "Сансрын технологи ба цахим шилжилт" сэдвийн хүрээнд ярилцах юм байна.

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв МАРСА-аас Монголын говьд сансрын тусгай аялал жуулчлалын төв, сансар судлалын чөлөөт бүс байгуулахаар зорьж MARS-v төслийг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулах ажээ. "Монголчууд бидэнд байгаа боломжийг олон улсын Марсын судалгааны салбарын эрдэмтэд хэрхэн дүгнэх бол?" Энэхүү асуултын хариултыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулах цахим хурлаас авах боломжтой юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дел 2020-12-26 202.55.188.106

одоо шар хадны хүмүүс их болжээ.

Avatar

Зочин 2020-12-26 122.201.22.124

Zarim ni nisej zarim ni dooroos ni haraad l uldene dee.

Avatar

Л.Дарамсэнгэ 2020-12-26 202.9.40.139

Үл итгэгчид, харанхуй сэтгэгчид цаг ямагт байдаг, тэднийг бүү тоо, залуучуудаа, хамгийн ойрын жишээ гэхэд Мянганыг замыг Мянгуужингийн зам гээд л цэцэрхээд байсан, гэтэл одоо хар л даа замын зарим нь баригдсан, чанар нь тийм ч төгс би боловч үр шимийг нь бүгд амсаж байна. Сансар судлалыг дагаад Шинжлэх ухааны бусад салбарууд хөгжинө, ялангуяа холбоо, харилцаа, тооцоолох цахим техник, биологи, анагаах ухаан, сэтгэл судлал зэрэг олон салбар хөгжин монголчууд цаг үетэйгээ зэрэгцэх болно.

Avatar

Л.Дарамсэнгэ 2020-12-26 202.9.40.139

Монголчууд 20-р зуунд сансарт хүнээ нисгэхэд оролцсон, 21-р зуунд Ангарагт нисэхэд ч оролцох болно.
Манай өвөг дээдсийн нутгаас анхны сансарын хөлөг хөөрсөн , Орос, Хятад орны сансарын хөлөг ч Монголын уугуул нутгаас хөөрсөн байна. Ангарагийн нөхцлийг загварчлах бодит орчин манай говьд байна. Сансарын хөлөг хөөрүүлэх уужим талбай, хүн ам сийрэг нутгийг бидний өвөг өвлүүлжээ үүнд бид үр, сад нь талархаж, бахархаж үүрд санаж явахтун. Сансарын улс Асгардийнхантай холбоо тогтоох хэрэгтэй

Avatar

хүннү 2020-12-26 202.179.26.235

Марс гаригт хүн төрлөхтөн нүүж очих гэсэн. Тэр болтол хугацаа их байна. Марс гариг дээр сансан зоргоор очоод тухлах нөхцөл байхгүй. Бид чинь амьд явахын тулд ус агаар л гэдэг биз дээ. Гэтэл тэнд эдгээр нь байхгүй. Одоогоор нэг ч хүн тэнд мөрөө гаргаж үзээгүй, гэхдээ хэдэн хүн явхаар "юм хумаа" бэлдэж байгаа юм байна..Үгүй ядаж дэлхийдээ хамгийн ойр саран дээрээ очоод 7 хоноод ирээсээ. Мөн Марс гаригтай төстэй газар монголын говьд байгаа гэсэн тэнд ирээд 7 хонож ч боно.

Avatar

Onom 2020-12-26 66.181.161.96

Ер нь бол чиний хэлж буй үнэн. Марс бол зорилго. Гэхдээ саран дээр буудаллаж сураад явна. Дэлхийн сансрын тэргүүлэх агентлагууд саран дээр буух хөөрөх суурьших зорилго аль хэдийн эхэлсэн. Ер нь сар бол буудал болох юм.

Avatar

Зочин 2020-12-26 103.26.193.75

shal solio niseh eseh ni todorhoiguui shdee ali hediin bag burdjihsen baij l baigaa shdee

Avatar

kоронагаас зугатцгаая 2020-12-26 64.119.25.242

марс руу хүмүүсээ пуужиндаад байж дээ.эх дэлхийгээс нүүж марсд соёл иргэншилээ бий болгоцгооё.орос,америK,хятадуудаас түрүүлж монгол холын хол ертөнц рүүгээ явцгаая.юун говид элэнцгээ хийх үү.шинэ ертөнцөд,шинэ дэлхийд kоронааг хаяж зугат

Avatar

oyun 2020-12-26 202.126.88.148

amjilt

Avatar

Зочин 2020-12-26 202.9.47.11

Солиотой хүмүүс Монголоор дүүрэн болчихжээ дээ.Цэвэрхэн шиг хүндэрч чадахгүй байж бас марс гаригт санаатай??? Солиорч байгаа юм шүү.

Avatar

Зочин 2020-12-26 202.9.40.170

Би хувьдаа үүнийг чин сэтгэлээсээ дэмжиж байна. Манайх яагаад заавал хойно хоцрох ёстой гэж? хэрэв зөвөөр харвал, хийж хэрэгжүүлж чадвал Монгол улсын нэр хүнд өснө, санхүү болоод технологийн томоохон дэвшил болно. Аялал жуулчлал хөгжинө гээд маш олон давуу тал байгаа шүү!

Avatar

Mongol 2020-12-26 60.143.79.214

Mars hetelber yarih ni Mongolchuudiin hiirhel bishyy. Emne ni erenhii saidiin eveel door herenge menge zartsuulj ehelsen hiimel daguul yuu bolson be, duuschihsan ?
Shinjleh uhaan, technology-iin hegjiliin ulsiin hemjeenii tomoohon chiglelyydiig songuuli ugtsan ajiliin hyreend onoo avah surtalchilagaanii ajiliin hyreend hiij boloh uu?
Alivaa hegjil ye shattai baidag, algasan hariaj haltuurddag helberiin neg haragdna.

Avatar

Зочин 2020-12-26 146.115.161.230

Марс хэтэлбэр ярих нь Монголчуудийн хийрхэл бишйй. Эмнэ нь эрэнхий сайдийн эвээл доор хэрэнгэ мэнгэ зарцуулж эхэлсэн хиймэл дагуул юуу болсон бэ, дуусчихсан? Шинжлэх ухаан,технологи-ийн хэгжлийн улсийн хэмжээний томоохон чиглэлййдийг сонгууль угтсан ажилийн хүрээнд оноо авах сурталчилгааний ажилийн хйрээнд хийж болох уу? Аливаа хэгжил йе шаттай байдаг, алгасан хариаж халтуурддаг хэлбэрийн нэг харагдана.

Avatar

Түвшин 2020-12-26 103.57.94.145

Орос Хятад хоёр байхгүй гэж бодож болох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж