Траншейнаас нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ | News.MN

Траншейнаас нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ

Траншейнаас нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ

Траншейнаас нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.12.25) ирсэн хоногийн дуудлага, мэдээллийг тоймлон хүргэе.


Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Шинэ хотхоны зүүн талын дулаан дамжуулах шугамын худагт хүний цогцос байна” гэсэн дуудлагыг өчигдөр шөнийн 02.56 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 3.10 цагт очиж, нэр, нас хаяг, тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.12.25) ирсэн дуудлага, мэдээллийг тоймлон хүргэе.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үйлдвэрчний гудамжинд үйлдвэр шатаж байна” гэсэн дуудлагыг өчигдрийн 11.34 цагт хүлээн авчээ. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 11.45 цагт очиж, “Гэрийн импекс” компанийн хүнсний үйлдвэрийн 4х4 метрийн хэмжээтэй өрөө, эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН АЧААНЫ МАШИНЫ ЖОЛООЧИЙГ ЭСЭН МЭНД ОЛОВ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Бумбат” гэдэг газар аймгийн төвөөс “Оюутолгой” компанийн чиглэлд явсан ачааны машины жолооч сураггүй алга болжээ. Тодруулбал, тус чиглэлд “Гүүд рүүт интер трейдинг” компанийн “Митцубиши Русо” загварын ачааны автомашины жолоочтой хамт зорчиж явсан тус компанийн 52 настай жолооч арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 12.00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 22.48 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” компанийн ажилтнууд хамтран “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ын тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.20 цагт эрлийг түр зогсоожээ.

Эрэн хайх ажиллагааг өчигдөр (2020.12.25)-ийн 09.00 цагаас эхлүүлжээ. Эрлийн баг сураггүй алга болсон жолооч мөн өдрийн 10.03 цагт тус сумын Гавилууд багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” зочид буудалд эсэн мэнд байна гэсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн тасгаас хүлээн авснаар эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын “Их хайрхан” амралтын газарт иргэн 16 настай эмэгтэй (сэтгэцийн өөрчлөлттэй) 14.00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 17.18 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан 18.13 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчаас тухайн иргэнийг 15.00 цагийн үед автобусанд сууж явсан гэсэн мэдээлэл авснаар эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-26 203.91.119.174

аврах, эрэн хайх ажиллагаанд хэдэн км туулсан нь ямар хамаа байнаа, гол нь үр дүн юм шүү дээ. мэдээ бичигч таны бичиг хэргийн чадвар, соёл тун тааруу байна шүү.

Avatar

Зочин 2020-12-26 66.181.161.95

Русо гэж машин байна гэнэ. Бичиг үсэгт нэвтрээгүй этгээд онцгой байдлын удирдлагад байна уу эсвэл мэдээний нийтлэлчид үү?

Avatar

zochin 2020-12-26 192.82.67.161

11км гүн худаг болж байна уу??

Avatar

Зочин 2020-12-26 202.126.89.153

02:56 цагт хэн тэр рүүгээ шагайгаад явж байдаг байна.

Avatar

Зочин 2020-12-26 122.201.21.160

alsan boojgoi ni l baidaggui bil

Avatar

Зочин 2020-12-26 5.186.117.235

Ardaa aav eej ah duu ur huuhedtei negen humuunii ami nas shuudee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж