Петр Чех 8 дахь жилээ шилдэг тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Петр Чех 8 дахь жилээ шилдэг тоглогч боллоо

Английн Арсенал багийн, Чехийн үндэсний шигшээ багийн хаалагч Петр Чех Чехийн хөлбөмбөгийн спортын шилдэг тоглогч болсон байна. Чехийн хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байгаагаар өдгөө 33 настай Перт Чех 8 дах удаагаа улсын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байгаа нь энэ  юм байна.  Оны шилдэг тоглогчид түүнээс гадна Спарта багийн довтлогч Давид Лафату, Берлины Герты багийн хагас хамгаалагч Владимир Дарид нарын нэр дэвшигджээ. Перт Чех спортын сэтгүүлчид хийгээд дасгалжуулагчдаас илүү олон тооны дэмжлэг авснаар тус улсын шилдэг тоглогчоор шалгарсан байна. мөн  шилдэг дасгалжуулагчаар 2016 оны Европын аварга шалгаруулах  тэмцээнд оролож байгаа  Чехийн үндсэн шигшээ багийн дасгалжуулагч Павел Врба, шилдэг залуу тоглогчоор Аякс багийн довтлогч Вафлав Черны нар шалгарчээ.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж