УИХ-ын зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Хуучирсан мэдээ: 2020.12.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

УИХ-ын зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 55.6 хувийн саналаар дэмжиж батлав.

Уг тогтоолын дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Д.Сарангэрэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, М.Оюунчимэгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, С.Чинзоригийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Ц.Сандаг-Очирыг Төсвийн байнгын хорооны, М.Оюунчимэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ч.Ундрамыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болов.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж