Ажил олгогч, даатгуулагчид 148 тэрбумын хөнгөлөлт эдэлж байна | News.MN

Ажил олгогч, даатгуулагчид 148 тэрбумын хөнгөлөлт эдэлж байна

Ажил олгогч, даатгуулагчид 148 тэрбумын хөнгөлөлт эдэлж байна

Ажил олгогч, даатгуулагчид 148 тэрбумын хөнгөлөлт эдэлж байна

Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлж буй ажил олгогч, даатгуулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын байгууллагаас гурван багц арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

Нэгдүгээрт, 38.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага 410.6 мянган албан журмын даатгуулагч, 156.5 мянган сайн дурын даатгуулагчийг 2020 оны 4-10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлээс 100 хувь чөлөөлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд 566.8 тэрбум төгрөгийн шимтгэлийн чөлөөлөлт үзүүлж, орлого нь буурсан олон ажил олгогч ажлын байраа хадгалах, даатгуулагчид шимтгэл төлөлтөө тасалдуулахгүй байхад чухал нөлөө үзүүлсэн байна.

Хоёрдугаарт, дээрх хуулийн хүрээнд 7.2 мянган ажил олгогчийн 220.8 мянган даатгуулагчид 44.2 тэрбум төгрөгийн дэмжлэгийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгожээ. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар буурч, 19.4 мянга бүртгэгдсэн нь ажил олгогчдод ажлын байраа хадгалж үлдэхэд үзүүлсэн тус дэмжлэгийн үр дүн гэж дүгнэж болох юм.

Гурав дахь арга хэмжээ он дуустал үргэлжилнэ. Тодруулбал, 2020 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал хугацаанд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байна. Ажил олгогч болон даатгуулагчийг тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3.5 хувиар хөнгөлснөөр 38.4 мянган ажил олгогч, 410.7 мянган албан журмын даатгуулагч, 161.3 мянган сайн дурын даатгуулагч нийт 148.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж буй юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж