Хүний бүтээсэн зүйлсийн масс амьд биетүүдийнхээс давжээ | News.MN

Хүний бүтээсэн зүйлсийн масс амьд биетүүдийнхээс давжээ

Хүний бүтээсэн зүйлсийн масс амьд биетүүдийнхээс давжээ

Хүний бүтээсэн зүйлсийн масс амьд биетүүдийнхээс давжээ

Шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Энэхүү судалгаанд дурдсанаар хүний гараар бүтсэн эд зүйлсийн масс дэлхий дээрх бүх амьд биетийн массыг давсан аж. Хүн төрөлхтөн дэлхийн нийт биомассын 0,1 хүрэхгүй хувийг эзэлдэг байна.

Израилийн Вейзманы Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хүний гараар бүтсэн зүйлсийн масс 1.1 орчим тератоннд хүрчээ. Судлаачид 1900-2020 оны хооронд хүний гараар бүтсэн хиймэл материалын массыг тооцоолж, дэлхийн биомасстай харьцуулсан ба сүүлийн 120 жилд энэ масс эрчимтэй нэмэгдсэн байна.

XX зууны эхэн үед хүний гараар бүтсэн эд зүйлсийн масс нь нийт биомассын гурав орчим хувьтай тэнцэж байжээ. Харин сүүлийн үед дэлхийн улс орон, хотууд хөгжихийн хэрээр тоосго, бетон, асфальт зэрэг барилгын материалуудын үйлдвэрлэл нэмэгдсэн нь нийт масс нэмэгдэхэд ихээр нөлөөлсөн байна.

Эрдэмтдийн тооцоолсноор, үйлдвэрлэлийн хурдац саарахгүй бол 2040 он гэхэд хүний гараар бүтсэн эд зүйлсийн масс гурван тератонн болж нэмэгдэх аж. Сүүлийн таван жилийн хугацаанд хүмүүс жилд дунджаар 30 гигатонн (30 тэрбум тонн) материал үйлдвэрлэжээ.

Дайны дараачаар барилгажилтын ажил эрчимтэй өрнөж эхэлсэн тул 1950-аад оноос хүний ​​гараар бүтсэн шинэ материал бүтээх хурд хурдацтай нэмэгдэж эхэлсэн байна. Үйлдвэрлэл тэр үеэс хойш хурдацтай явагдаж, өнгөрсөн зууны туршид дэлхий дээр хүний ​​хийсэн материалын масс 20 жил тутамд хоёр дахин нэмэгджээ.

Эх сурвалж: TIMES

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж