Японы “Toyota” компани 60 гаруй жилийн түүхтэй, алдарт “Land Cruiser 200” загвараа 2021 онд сүүлийн удаа үйлдвэрлэхээр болсон тухай “Car and Driver” сэтгүүл мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн зарим нь 2022 оноос тус компанийн 300 ангиллын анхны Land Cruiser загвар зах зээлд гарна гэж таамаглаж байгаа бол зарим нь энэ загвар бүрмөсөн үгүй болж, шинэ брэнд гарна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн зарим мэргэжилтнүүд “Land Cruiser 300” ангиллын загвар нь гибрид буюу бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй гарах магадлалтай гэж үзэж байна.
Ирэх 2021 онд одоогийн 200 ангиллын загвар сүүлчийн удаа үйлдвэрлэгдэх бөгөөд энэхүү загвар нь 2007 онд анх үйлдвэрлэгдэж байв.
Ерөнхийдөө энэхүү загварын борлуулалт буурах болсон тул "Toyota" компани "Land Cruiser 200" загвараа шинэчлэх, эсвэл цоо шинэ брэнд бий болгохоор зэхэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: CARANDDRIVER.COM
Холбоотой мэдээ