Олон мянган хүний хүүхэд насны дурсамжийг сануулах “Чебурашка” хүүхэлдэйн киноны шинэ анги Шинэ жилийн баярын үдэш цацагдахаар болжээ. Хагас зуун жилийн дараа ийнхүү шинэчлэгдэн үзэгчдэд хүрэх гэж буй богино хэмжээний киноны трейлэр өчигдөр (2020.12.25) цацагдсан байна. “Союзмультфильм” кино компани “Чебурашка: Баярын нууц” нэртэй энэхүү шинэ ангийг бүтээсэн бөгөөд гол дүрүүдэд дуучин Анжелика Варум, жүжигчин Леонид Ярмольник нар дуу оруулжээ.
Үйл явдлын хувьд анхны хувилбарынхаа адил Чебурашка, Гена матар хоёр хорон санаат хөгшин эмэгтэй Шапоклякын ов мэхэнд хууртах боловч эцэст нь нөхөрлөл ялдаг байна.
Алдарт зохиолч Эдуард Успенскийн 1966 онд бичсэн "Гена матар ба түүний нөхөд" нэртэй номоос сэдэвлэсэн уг хүүхэлдэйн кино зөвхөн ЗХУ төдийгүй олон орны хүүхэд багачуудыг байлдан дагуулж байсан юм. Тиймдээ ч энэхүү богино хэмжээний кино олон мянган эцэг эхчүүдийг хүүхэд насаар нь аялуулна гэдэгт итгэж буйгаа кино багийнхан ярьжээ.
Өдгөө “Чебурашка” бараг л Оросын бэлгэ тэмдэг болон хувирчээ. Тэр Оросын аман зохиол ба онигооны гол баатар болж, 2004 оны зуны Олимпийн наадмаас эхлэн ОХУ-ын Олимпийн шигшээ багийн бэлгэ тэмдэг болсон юм. Олимпийн наадам зохион байгуулагдах бүрт Чебурашка өнгөө сольж, дүр төрхөө шинэчилдэг уламжлалтай.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Зочин 2020-12-26 103.26.195.241
Юун 2004 оны зуны олимп?!
Зочин 2020-12-26 202.126.89.174
Монголчууд хятадын нөлөөнд байснаас оросын нөлөөнд байвал уул нь дээр юм шиг 2 хон улстай хил залгаа орших тун ч хэцүү хувь тавилантай монгол улс минь хөөрхий
Зочин 2020-12-26 202.126.88.179
Гоё юмаа үзэх юмсан. Монголын хэдэн сувгаар Хуучны гоё Орос кинонууд; бас Холливудын дээр үеийн гоё гоё хит кинонууд үзмээр байна.
Харин Орчин цагийн Монгол кинонууд; Хошин шог; Рок поп концэрт үзэхгүй.
Хувийн сувгууд элдэв Шоуны оронд Япон; Герман; Англи; Солонгосын Докумэнтари гаргаасай.
Зочин 2020-12-26 150.129.142.35
Mongold ene yamar hamaa bnaa?
Зочин 2020-12-26 202.9.46.89
ЯПОНЧУУД ЭНЭ ДҮРИЙГ ХУДАЛДААД АВЧИХААГҮЙ БИЛҮҮ?
зочин 13 2020-12-26 202.9.46.207
юун чебарушка вэ тэнэг новшийн сэтгүүлч дагдаа хэрэггүй гүй нийтэлж иргэдийн тархийг оросын нөлөөнд оруулахи юм бичих юм ,бидэнд энэ ямар хамаа байнөа
Зочин 2020-12-26 202.9.46.106
Сайхан кино шүү. Бид бүгдийн үзэж өссөн кино