Шилдэг улстөрч, бизнесмэн оны залууг тодруулдаг Next stop шалгаруулалт үе, үеийн шилдгүүдийг тодруулж, ирээдүйн лидерүүдийг төрүүлдэг уламжлалтай.
28 жилийн түүхтэй энэхүү ёслолын анхны шалгаруулалтаар 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”-аар Ц.Элбэгдорж шалгарч хожим Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан бол мөн оны эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар шалгарч байсан Н.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгч болж байсан. Үүнээс хойш 28 жилийн хугацаанд наадмын шилдгүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч 3, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан байдаг.
Харин энэ жилийн хувьд Next stop шалгаруулалт нийгмийн зүтгэлтэн, хүмүүнлэгийн үйлстнүүдийг онцолж байна. Дэлхий даяар цар тахал дэгдэж, Монгол Улсад хөл хорио тогтоогоод байгаа онцгой нөхцөлд санал асуулга, шалгаруулалтыг онлайн хэлбэрээр явуулах юм.
Цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд монголчуудын хувьд ч сорил, түгшүүртэй он өнгөрч буйн зэрэгцээ энэ хэрээр бид шинэ нөхцөл байдалд зохицон эв нэгдэлтэй, энхийн сэтгэлтэй байж, хүмүүнлэгийн олон олон үйлстнүүд төрөн гарсан билээ. Тийм ч учраас Next stop хүмүүнлэгийн болон нийгмийн төлөөллийн зүтгэлтнүүд, эгэл баатруудаа илүүтэй онцлон хүндэтгэхээр шалгаруулалтдаа өөрчлөлт оруулаад байна. Нийгмийн чиг хандлагыг өөрчлөхөд нэг хүний ч хүчин зүтгэл багаддаггүй гэдгийг харуулсан олон хүмүүс тухайлбал,
-Хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийг сайн үйлст уриалан дуудах чиглэлээр олон ажлаараа олон нийтийн танил болсон “Лантуун дохио” ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан
-Ном унших хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтийн оюуны боловсролд өөрийн хувь нэмрээ оруулж буй “Book cafе Mongolia” клубын үүсгэн байгуулагч Б.Базарсүрэн,
-“Зүрх мартахгүй” төслийг санаачлан 80 гаруй хүүхдэд хагалгаа хийгээд байгаа Б.Болдсайхан эмч
-Хөл хорионы нөхцөлд “Гэр гэртээ” хандив цуглуулах төслийг амжилттай зохион байгуулсан продюссер Э.Ууганбаяр болон HD Монгол телевизийн хамт олон
-Хүмүүнлэгийн үйлсийг уриалан хэрэгжүүлэгч, FB-ийн Аавуудын группийг үүсгэн байгуулагч Т.Цэнд-Аюуш, Сайхан бүсгүй группийн үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа,сайн үйлст уриалан оролцогч Пажеро клуб, Land клуб
-Мод тарих хөдөлгөөн өрнүүлэгч, ӨвөрМонголын ахан дүүстэйгээ гүүр болон ажиллаж байгаа Д.Наранцогт болон хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцогч дуучин С.Амармандах, 2008 оноос хойш хүмүүнлэг, хандивын тоглолт зохион байгуулж байгаа, дуучин МУГЖ Ж.Уранчимэг нар нэр дэвшээд байна.
Түүнээс гадна энэ жилийн Next stop үг үйлдлээрээ нийгмийн эерэг чиг хандлагыг тодорхойлж, олон нийтийн талархлыг хүлээсэн
-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмч
-ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч
-Залууст эерэг хандлагыг түгээгч комидиан Б.Идэр-Од
-Олон улсын олимпийн хороонд Монгол Улсаа төлөөлсөн Б.Баттүшиг
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо
-Хариуцлагатай уул уурхайн төлөө олон нийтийг уриалсан Х.Мандахбаяр
-Монгол хувцас, Монголын урлагийн дэлхийн тавцанд таниулсан Б.Сувд \Монгол костюмс\
-Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал
-Сэтгүүлч, “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу
-Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолой болсон М.Нарантуяа \дуучин\ нар “Нийгмийн зүтгэлтэн” оны залуу номинацид нэр дэвшээд байна.
Сонирхолтой нь энэ удаагийн шалгаруулалтанд нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ амжилттай биелүүлсэн “Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой” ТӨҮГ-уудыг олон нийтийн зүгээс нэр дэвшүүлсэн байна. Ингэснээр Next Stop шалгаруулалтанд “Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой” ТӨҮГ, HD Монгол телевиз гэсэн гурван байгууллага анх удаагаа нэр дэвшиж байна. Дашрамд сануулахад олон нийтийн зүгээс нэр дэвшүүлэх нээлттэй бөгөөд та
NEXT-STOP.MN сайтын нэр дэвшүүлэх хэсэгт нэрээ дэвшүүлэх боломжтой юм.
Д. Наранцогт 2020-12-25 192.82.75.24
Д. Наранцогт
Зочин 2020-12-25 202.126.89.2
Д.наранцогт
Зочин 2020-12-25 66.181.161.57
Дамдинсүрэн Наранцогто
Зочин 2020-12-25 66.181.161.39
Лантуу дохио ТББ Ганжавхлан
Зочин 2020-12-25 103.57.92.251
Болдсайхан Ганжавхлан
Зочин 2020-12-25 124.158.83.114
Болороо. Ганжавхлан. Ганболд
Зочин 2020-12-25 64.119.22.248
Дандаа хулгайч луйварчид л төрүүлдэг шалгаруулалт юм биз дээ. Энэ удаа харин цар тахалаас улбаатай жинхэнэ шилдэг баатарлаг хүмүүсийг сонгож нэр дэвшүүлж байх шиг. Тэгээд тахал намжина, дахиад л луйварчид цоллоод эхлэх биз. Тиймээс энэ бүх хүмүүсийг боломжтой энэ үеийг нь ашиглаад бүгдийг нь шилдгээр тодруулаад, шагнал гэж юм байдаг бол хуваагаад өгөх хэрэгтэй. Магадгүй зарим нь наад хошин шогоос чинь жигшээд тоох ч үгүй биз.Жинхэнэ хүмүүнлэг хүн шагнал алдар гавъяа хэзээ ч хөөдөггүй, тоодоггүй
Зочин 2020-12-25 103.57.92.251
Болдсайхан эмч хол тасархай шүү. Яалт ч үгүй
Зочин 2020-12-25 124.158.83.114
Болороо. Ганжавхлан. Ганболд
Нямчимэг 2020-12-25 202.179.24.90
Болдсайхан эмчийг дэмжиж байна….маш их хөдөлмөр шүү
Зочин 2020-12-25 122.201.21.203
Болдсайхан эмчийг дэвшүүлж бна 80 хүүхдийн амь аварсан
Зоригоо 2020-12-25 64.119.17.40
Ямар ч үр нөлөөгүй, цагийн гарз болсон шалгаруулалт юм биш үү. Анхны 2 шагналтан нь хоёулаа хулгайч,улсаа худалдсан,дампууруулсан новшнууд л байна.
Зочин 2020-12-25 202.126.89.219
Mandahbayr gej neg yum yumruu savsaganasan shalihgvi er bainaa !
zochin 2020-12-25 202.131.226.66
http://www.saveinfants.mn Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ шиг 10 жил тогтвортой хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр сайн үйлсийн ажил хийж байгаа ховор байгаа шүү гээд биччихлээ. Гэхдээ сонин сайтад бичигдэж шагнал авах бол сонин биш л дээ. Энд бичигдээд байгаа зарим хүмүүстэй харьцуулахааргүй ажлыг амжуулаад байгаа шүү гээд биччихмээр санагдлаа
Зочин 2020-12-25 66.181.183.108
Ганжавхланг дэмжиж байна.
Зочин 2020-12-25 66.181.161.73
Хүмүүст таалагдах гэж нэр дэвшүүлдэг юм уу?
Зочин 2020-12-25 103.212.119.47
Болдсайхан, Нямхүү эмч нар тохирч бна
byambaa 2020-12-25 192.82.75.211
amarsaihan