Монгол иргэн БНСУ-д осол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Монгол иргэн БНСУ-д осол гаргажээ

БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол Улсын иргэн А /30 настай/ энэ сарын 22 буюу өнгөрсөн шөнийн 01:30 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас түүнтэй хамт явсан зорчигч Б /32 настай/ газар дээрээ амиа алдаж, Ц /55 настай/ хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тэд  хамт ажилладаг залуугийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд буцаж яваад замын хажуугийн шонг мөргөснөөр ийн осолдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан жолооч А-г одоо Чоннам аймгийн цагдаагийн газар саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж