Эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа 20,000 хүнийг вакцинд хамруулахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа 20,000 хүнийг вакцинд хамруулахыг хүслээ

Эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа 20,000 хүнийг вакцинд хамруулахыг хүслээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Япон, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудтай цахим уулзалт хийж “Монгол Улсад вакцин нийлүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах” талаар албан ёсны хүсэлтийг уламжилсан. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны дарга нарыг оролцуулсан түр хороо, Сангийн сайдаар ахлуулсан “КОВИД-19 вирусын эсрэг вакцины хангамжийн асуудлыг хариуцах” ажлын хэсэг тус тус байгуулагдан ажиллаж байна. Л.Энх-Амгалан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа Төрийн болон Төрийн үйлчилгээний албан хаагч болох 20.000 гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улс нь КОВАКС хөтөлбөрт хамрагдахаар гарын үсгээ зурж, тухайн хөтөлбөрт хамрагдах улс орнуудын 4 дүгээр бичигдсэн байгааг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун дурдлаа.

КОВАКС хөтөлбөр нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад КОВИДийн вакцинийг хүргэхэд туслах олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр юм.

Цахим уулзалтын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарт хүргүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, дээрх орнуудтай вакцин нийлүүлэлтийн талаар холбоотой ажиллах тухай санал хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж