Хятадын баруун хойд нутагт хурц гэрэлтэй солир унажээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Хятадын баруун хойд нутагт хурц гэрэлтэй солир унажээ

Хятадын баруун хойд нутагт хурц гэрэлтэй солир унажээ

БНХАУ-ын баруун хойд нутаг, Чинхай мужийн Юшу хотын тэнгэрт нэгэн төрлийн солир асар их гэрэл цацруулан унаж байгаа нь нутгийн иргэдийн камерт бичигджээ.

Зарим мэргэжилтнүүд түүнийг Болид буюу нэлээд том хэмжээтэй гэрэлт солир байсан бөгөөд дэлхий рүү чиглэн ирэх замдаа хэд хэдэн удаа дэлбэрсэн хэмээн үзэж байгаа аж. Мөн тус солир ямар нэг хохирол учруулаагүй байна.

БНХАУ-ын газар хөдлөлт хянах төв солирыг энэ сарын 23-ны 07:25 цагт Нанчиан хошуу, Ючу хошуу хоёрын хилийн ойролцоо унасан хэмээн мэдээлжээ.

Нутгийн иргэн Дан Ба хүүхдээ сургуульд нь хүргэж явахдаа гэрэлт солирыг харсан гэнэ. Тэрбээр “Эхэндээ гэрэл нь их бүдэг байсан. Гэхдээ гурван минутын дараа солир маш том, тод гэрэлтэж, хотыг бүхэлд нь гэрэлтүүлсэн” хэмээн ярьжээ. Мөн Шианаас Лхасыг чиглэн нисч явсан онгоцны зорчигчид солирыг тэнгэрт маш тод харсан аж.

Ихэнх солирууд дэлхийн хажуугаар зөрж өнгөрдөг бол цөөн хэд нь агаар мандалд орж ирдэг юм. Агаар мандалд орж ирсэн солирууд ихэнхдээ газарт буухаасаа өмнө шатаж дуусдаг ч маш ховор тохиолдолд шатаж дуусалгүй газарт буудаг гэнэ. Тухайлбал 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар дэлхий дээр нийт 50 мянга орчим солир л газарт унаж байсан аж.

Болид хэмээн нэрлэдэг солирууд нь маш хурц гэрэл ялгаруулдаг бөгөөд агаар мандалд орж ирмэгцээ хүчтэй дэлбэрдэг аж. Өмнө нь энэ төрлийн солир АНУ-ын Калифорни, ОХУ-ын Челябинскид тус тус үзэгдэж байжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж