“Монголойд” нэршлийн буруу хэрэглээг халах асуудлаар арга хэмжээ зохион байгуулав | News.MN

“Монголойд” нэршлийн буруу хэрэглээг халах асуудлаар арга хэмжээ зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

“Монголойд” нэршлийн буруу хэрэглээг халах асуудлаар арга хэмжээ зохион байгуулав

Дэлхийн Даун синдромын өдөр буюу 3 дугаар сарын 21-ний өдөр, мөн өдрүүдэд НҮБ-ын Төв байранд  болж буй Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 60 дугаар чуулганыг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас “Даун синдромтой хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь: Монгол хэмээх үгийн утга” сэдэвт арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээ нь Даун синдром өвчнийг “монголизм”, “монгол тэнэгрэл”, уг өвчтэй хүмүүсийг “монголоид” хэмээн нэрлэх буруу практикийг халах асуудлаар гишүүн орнууд, НҮБ-ын холбогдох нэгж, төрөлжсөн байгууллагууд, судлаачид, ТББ-уудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор хилийн чанадад зохион байгуулж буй анхны арга хэмжээ боллоо.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболдын удирдан явуулсан уг арга хэмжээнд сүүлийн жилүүдэд “монголоид” хэмээх үгийн буруу хэрэглээний эсрэг ном бичиж, нийгмийн сүлжээгээр дамжуулан тууштай үйл ажиллагаа явуулж буй Шотландад амьдардаг Монголын иргэн П.Ууганбаяр (Ууганаа Рамсай),  Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Нью-Йорк дахь салбарын Гүйцэтгэх захирал Др. Ната Менабде, Даун синдром интернэшнл олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал  Эндрю Бойз нар илтгэгчээр оролцов.

Алс холын Шотланд улсад даун синдромтой төрж, гуравхан сар амьдарсан хүүгийнхээ түүхээр дамжуулан  “монголоид” хэмээх нэршлийн гарал үүсэл, холбогдох үгсийн буруу хэрэглээ, тэдгээрийн монгол угсаа гарлын хүмүүсийн нэр төр, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа тухай Ууганбаярын илтгэлийг оролцогчид ихээхэн сонирхож байв.

ДЭМБ-ын Нью-Йорк дахь салбарын Гүйцэтгэх захирал Др.Ната Менабде “Даун синдром өвчтэй хүмүүсийг монголоид хэмээн нэрлэх нь буруу, шудрага бус, шинжлэх ухаанч бус нэршил юм” гэж мэдэгдэн цаашид энэ үгийн буруу хэрэглээг залруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэв. Даун синдромын тухай олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, даун синдромтой хүмүүсийг өвчтэй хүн гэхээс илүү хүн гэдэг талаас нь харж нийгмийн амьдралд бүх талаар татан оролцуулж, тэдэнтэй найзалж нөхөрлөх нь дээрх буруу практикийг халах хамгийн зөв арга зам гэж энэ чиглэлийн хамгийн том олон улсын ТББ болох Лондонд төвтэй Даун Синдром Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал  Эндрю Бойз хэлснийг арга хэмжээнд оролцогчид сайшааж хүлээн авав.

“Даун синдромтой хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь: Монгол хэмээх үгийн утга” арга хэмжээнд албаны төлөөлөгчдөөс гадна даун синдром өвчтэй хүмүүс, тэдний гэр бүл, мөн Нью-Йорк хотноо ажиллаж амьдарч буй монгол иргэд, судлаачдын төлөөлөл оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-22 106.68.177.138

зүгээр сууж болохгүй. Төр анхаарах ёстой. Австралид жишээ нь Mongols нэртэй мотоциклчдын дээрмийн бүлгүүд байна.

Зочин 2016-03-22 124.158.109.215

Daunii sindromtoi huuheduudiin nuur sarai Mongol huniihtei tostei baidag uchir iinhuu nerlejee...

Зочин 2016-03-22 106.68.177.138

зөв арга хэмжээ. Австралид Mongols гэдэг мотоцикльтэй дээрэмчдийн бүлэглэлүүд байдаг Төр анхаарах ёстой чимээгүй суух нь тэнэг хэрэг

Энэ бүтэхгүй 2016-03-22 86.84.55.254

Нэгэнт ингэж тогтсон буруу ойлголт хүмүүсийн дунд мөнх үлдэнэ. Өөрчлөгдөхийг хэдэн зуун жил үзэхгүй. Тэрний оронд бид өөрсдийгөө улс үндэсээ одоо Ар Халх, Буриад, Ойрод гэж л өөрчилж нэрлэвэл арай үр дүнтэй болох байх даа. 7 тэрбум хүнтэй хүн төрөлхтөн бүгд нэгэн дуугаар өөрчлөгдөхгүй ш дээ. Дэлхийн бүх орны хэлэнд монгол, монголоид гэдэг үг хараалын үг. Монгол хэлэнд ч бид мангу буюу хятадаар монгол гэсэн үг хэрэглэдэг.

Зочин 2016-03-22 122.201.21.156

Philiphind mongols gedeg tv show baidag gesen.teneguudiin tuhai hoshin show yumuudaa. Ene talaar manaihan yum hiimeer yum

Зочин 2016-03-22 103.229.121.113

Mongoloid нэрийг аль 1960 оны үед Монголчууд шаардлага тавиад устгуулж байсан Тэгээд нээсэн эмчийн нэрээр Дауны синдром нэрлэх болсон юм Хамгийн гол нь барууны боловсролгүй гадаад зарим иргэдийн дунд тогтсон буруу ойлголтыг гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй байгаам ш дээ

Зочин 2016-03-22 150.129.143.63

KKKK naad nershil chin odoo Jinhene zohih uym bish uu

ирэн 2016-03-22 59.153.113.125

Сайн арга хэмжээ зохиожээ.Амжилт хүсье.

зочин 2016-03-22 103.23.51.1

Эд нар хуралдаад яадийн ,хуралдсанаар МОНГОЛойд гэж хэлэхээ больчхиймуу гадаадынхан,харагдаач.

Зочин 2016-03-22 202.126.89.199

Одоо яая гэхэв дээ.Бидний байж байгаа царай энэ.Ер нь монголойд гэдэг нь манайх шиг тэнэгүүдэд яг оносон нэр.Атаархуу залхуу, онгироо, сагсуу, дээрэлхүү баярхуу, бэртэгчин, урвагч ер нь хүнд байдаг хамаг муу муухай зан манайханд л байдаг.тэр нь бүр гадаадад илдүү харагддаг тул гадныхан маниусыг Чингис удам гэж онгироогоод цаанаа бидний арчаагүй залхуу бэртэгчин тэнэгийг гайхаж шоолдог.

маш зөв 2016-03-22 70.61.131.146

маш зөв. Монгол гэдэг үгийг тэнэг гэдэг үгийн оронд шууд хэрэглэсээр л байгаа.

estoi zov arga hemjee 2016-03-22 193.51.25.124

estoi zov arga hemjee zohioson baina. Ene arga hemjeeg manai byh elchin saiduud suuj baigaa ulsdaa (yalanguya baruun europa) ulamjlah, ene muuhai ygiig toli bichigyydees hasuulah sanal devshyyleh heregtei. Ygiin aman heregleeg shuud onoodor boliulj chadahgyi, bichgiin helnees hasagdahaar aajimdaa bagassaar baigaad 1,2 yeiin daraa hereglegdehee bolino.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж