Ж.Мөнхбат: Ерөнхий сайд “хүйтэн” өрөөнд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд “хүйтэн” өрөөнд ажиллаж байна

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд “хүйтэн” өрөөнд ажиллаж байна

Монгол Улс дотооддоо халдвар алдаж, 1075 тохиолдол бүртгэгдэж, Засгийн газраас иргэдийнхээ цахилгаан, дулааныг хөнгөлөөд буй. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний ачаалал нэмэгдэж, иргэдийг цахилгаанаа хэмнэхийг албаныхан уриалж байгаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд ч мөн эрчим хүчээ хэмнэж,  жиндүүхэн өрөөнд ажиллаж байгаа гэнэ шүү.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр чуулганы хуралдааны үеэр дуулгав. Тэрбээр, "Хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан байсан. Нэлээд хүйтэн, жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ. Гэх мэтчилэн бид бүгд эрчим хүчээ гамнах шаардлагатай байна” гэдгийг онцлов. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдийг ч мөн Ерөнхий сайд шигээ, ард түмэн шигээ эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнахыг уриалж, ялангуяа УИХ-ын гишүүд бид үүнийг дэмжиж, манлайлал үзүүлэх ёстой гэдгийг анхааруулав.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
16
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж