Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэлээ | News.MN

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэлээ

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэлээ

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2020.12.25/-ийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх хуулийг бүхэлд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-25 202.126.88.168

Маш зөв шийдвэр гаргасан байна, цэц браво!!!

Avatar

Зочин 2020-12-25 64.119.19.241

Тийм бх даа.

Avatar

Иргэн 2020-12-25 66.181.179.188

Зөв .Өөрсдөдөө тохируулж хууль гаргадаг жишгийг таслан зогсоох хэрэгтэй!

Avatar

Иргэн 2020-12-25 150.129.141.53

Үндсэн хуулийн цэц эргэн иржээ, баяр хүргэе! олон ч хүнд буян болно доо. Цэц браво!!!

Avatar

Зочин 2020-12-25 139.5.218.46

Агуулга нь юу байсан юм бол доо. Ийм ч мэдээ байх гэж.

Avatar

ЗОЧИН 2020-12-25 103.26.194.183

ЗӨВ ЗӨВ ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж