Брусселийн нисэх буудалд бөмбөг дэлбэрлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Брусселийн нисэх буудалд бөмбөг дэлбэрлээ

 

Бруссель хотын Завентем нисэх онгоцны буудалд хоёр бөмбөг дэлбэрсэн хэрэг гарлаа. Нисэх буудал нислэгийн хаалгануудаа хааж, хүмүүсийг гаргасан байна.

 

Бельгийн Гал түймэртэй тэмцэх газраас хэвлэлд мэдээлснээр бөмбөг дэлбэрсний улмаас хэд хэдэн хүн амиа алдаж, шархадсан гэнэ.

 

Нисэх буудалд ямар этгээд бөмбөг дэлбэлснийг хараахан тодруулж амжаагүй байна. Парисын халдлагын сэжигтнийг Брусселээс баривчилснаас хойш дөрөв хоногийн дараа ийм хэрэг гарч байгаа юм.

 

Нисэх буудалд байдал ямар байгааг хэн ч хэлж чадахгүй байгаа боловч нисэх буудлын нэг жигүүрээс утаа гарч, айж сандарсан хүмүүс нисэх буудлаас гүйн гарч байгаа зураг цахим ертөнцөд тарж байна.

 

Бөмбөг дэлбэрсний дараа нисэх буудлын бүх гарц, зам болон метро руу гардаг гарцыг ч мөн хаасан гэнэ.

 

Гэрчүүдийн мэдээлснээр нэг бөмбөг нь “American Airlines”-ийн бүртгэлийн хэсгийн хажууд дэлбэрсэн байна. Нисэх буудлаас гарсан нэгэн гэрч хэвлэлийнхэнд мэдээлэхдээ нисэх буудалд шархдадсан болон ухаан алдсан хүмүүс байгаа гэжээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж