Цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ | News.MN

Цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ

Цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ

Цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ

Хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид хүний амь насыг аварчээ. Тодруулбал, өчигдөр /2020.12.14/  11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодож яваад цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын хашлага мөргөжээ. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа очиход тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай  байжээ.

Алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, жолооч, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар тээврийн хэрэгслийг жолоодуулж, хамгаалалтад авч, иргэний өөрийн хяналтад байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэг рүү хүргэж өгч, ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдсон байна. Тухайн иргэн эмч рүүгээ залгаад эмч нь утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй болсон, ярьж чадахгүй байсан байна.  Дээрх иргэн өмнө нь бүтэн харвалт өгсөн, эмчийн хяналтад байжээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-25 66.181.161.88

Урьд нь бүтэн харвалт өгсөн гэчихжээ эргүү сүр бадруулсан сэтгүүлч

Avatar

зочин 2020-12-25 64.119.23.36

Цагдаагүй юм алгаа Монголд. Тэдний цалинг нэмэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж