Франц: Цар тахлын үед дайчлагдсан 700 цагаачид иргэншил олгожээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Франц: Цар тахлын үед дайчлагдсан 700 цагаачид иргэншил олгожээ

Франц: Цар тахлын үед дайчлагдсан 700 цагаачид иргэншил олгожээ

Франц улсад цар тахалтай тэмцэх үйлсэд тэргүүн фронтод ажиллаж буй эмч, сувилагч, цэвэрлэгч, үйлчлэгч зэрэг ажил хийдэг олон зуун цагаач нарт тус улсын эрх баригчид иргэншил олгожээ. Францын иргэншил авахад маш хатуу шалгууртай байдаг бөгөөд цэвэрлэгч, хүүхэд харах үйлчилгээний ажилтнууд, кассын ажилтнууд, эмч сувилагч зэрэг 700 гаруй цагаачид Францын иргэншлийг түргэвчилсэн журмаар олгосон талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

“Тэд цар тахалтай хүнд үед манай улсын үндэсний аюулгүй байдлын төлөө шаргуу ажиллаж, бүх хүчээ дайчилсан тул одоо бид тэдний нийгмийн асуудлыг шийдэх ээлж ирлээ” хэмээн Дотоод хэргийн яамны мэдээлэлд дурджээ. Тус улсад хоногт халдвар авч буй хүний тоо 14 мянга даваад байгаа ба нийт халдвар авагсдын тоо 2,5 сая, нас барагсдын тоо 61 мянга давжээ.

Эх сурвалж: NYTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж