МХЕГ: QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлжээ | News.MN

МХЕГ: QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлжээ

МХЕГ: QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлжээ

МХЕГ: QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлжээ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 15-аас арванхоёрдугаар сарын 24-ны өдрүүдэд  хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд есөн  дүүргийн 171 хорооны 10496 объектыг хамруулан хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар нийт 5690 зөрчил илрүүлж 71.3 хувийг газар дээр нь арилгуулсан бөгөөд  288  иргэн, аж ахуйн нэгжийн  хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 655 нэр төрлийн 2367 ширхэг, 54.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын дотоод хяналтаар устгуулсан байна.  Мөн QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчийн биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, хоорондын зай бариагүй ажлын байрны цэвэрлэгээ хангалтгүй, ариутгал хийлгээгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд ихээр гарчээ. Дашрамд дурдахад, арванхоёрдугаар  сарын 23-ны өдрөөс мэргэжлийн хяналтын улсын байцаагчид QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд Covid-19 халдвараас  урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх 13 асуумжаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах юм. Цаашдаа хяналт шалгалт үргэлжлэх аж.

Э.БУРАМ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж