Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ гишүүн Б.Ган-Очир өнөөдөр /2020.12.25/ мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын X Их хурлаас баталсан үндсэн дүрмийн 5.12.4.2-т зааснаар “ Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн 3 ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг Их хуралд оруулна ” гэсэн байна.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй хүмүүс ҮБХ-оос өрсөлдөнө. ҮБХ нэр дэвшигчийг их хуралд санал болгоно. Гэтэл 5.12.4.1.2-т зааснаар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн байгаа бол дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна. Хэрэв үүрэгт ажлаа хийж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшинэ гэх хүсэлтээ илэрхийлэх юм бол ҮБХ биш Их хурал дээр шууд орох болж байна. Мөн ҮБХ-ны хурлаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хоёр хүнийг нэмбэл их хурал дээр нээлттэй гурван хүний өрсөлдөөн болж таарна. Гэтэл сошиал дээр “Энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэсэн мэдээлэл яваад байна. Энэ шийдвэр нь Улсын дээд шүүх, АН-ын их хурлын шийдвэр дээр огт байхгүй. Өрсөлдөгч хүчнээс явуулсан ажиллагаа гэж хардаж байна. АН бол ардчиллын үндсэн зарчмын дагуу өрсөлдөгчтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгон шалгаруулна.
Э.БУРАМ
Zochin 2020-12-25 202.9.40.104
Erdene gahaiga devshulj amara shoro umh ha ha
эмээ 2020-12-25 202.126.88.153
АН МӨХСӨН Ч ТУСГААР ТОГТНОЛ. АРДЧИЛАЛ. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ НЭГДСЭН ХҮЧ ХЭЗЭЭ Ч МӨХӨХГҮЙ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА.
ardchilal 2020-12-25 202.126.90.30
Ene AH muhluu ydaj lyiwarjin Erdene chi alga boldoo
Үзэгч 2020-12-25 192.82.73.69
Үндсэн хуулиар дэвших эрхгүй хүнийг нэр дэвшүүлж амаараа шороо үмхэв дээ ан чуудаа
Зочин 2020-12-25 150.129.141.16
Bidon Ganbaag demjij bn.aahahaha
Зочин 2020-12-25 202.126.89.52
Denduu irgediin erh chuluug booj baina, ZG!!!! Man-aasaa hun gargaj bna, avtomataar.
болдоо 2020-12-25 202.126.89.3
баттулгаа дэвшүүлээ АН-ынхаан …
ЭнхАмгалан С 2020-12-25 75.159.156.232
Ёрөнхийлөгчииг 6 жилээр л нэг удаа сонгоно гэсэн Үндсэн хуультай учир өмнө нь 4 ба 8 жилээр сонгогдож байсан ёрөнхийлөгч нар дахин дэвшиж болноо. Энэ асуудал энэ утгаар Цэц дээр цэгцрэнэ буйзаа.
иргэн 2020-12-25 202.179.26.88
Ард иргэд Ерөнхийлөгч өө Сонгох Эрхгүй болжээ,
Иргэн 2020-12-25 139.5.216.66
АН-ынхаан ерөнхийлөгч зөвхөн нэг удаа сонгогдоно гээд байхад одоо байгаа ерөнхийлөгч дахин нэр дэвшихийг рүмвэл ч гэх шиг юу гэж тэнэгтээд байгаа юм бэ