Пибоди дампуурлын ирмэгт, харин бид? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Пибоди дампуурлын ирмэгт, харин бид?

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Пибоди дампуурлын ирмэгт, харин бид?

Дэлхийд алдартай Пибоди Энержи дампуурлаа зарлахад тун дөхснөө мэдэгдэж, нэгж хувьцааных нь ханш 3 ам.доллар хүрэхтэй үгүйтэй болжээ. Зөвхөн 2015 онд Пибоди-гийн хувьцааны ханш бүтэн 97% унасан. Өнгөрсөн 7 хоногт төлөх ёстой байсан 70 сая долларын төлбөрөө хойшлуулснаар Пибоди Энержи санхүүгийн маш хүнд байдалд орсноо мэдэгдсэн юм. Компанийн нийт өр төлбөрийн хэмжээ 6.3 тэрбум долларт хүрсэн бөгөөд ирэх сар гэхэд АНУ-ын Дампуурлын тухай хуулийн “Chapter 11”-ын дагуу дампуурлаа албан ёсоор зарлаж, хуулийн хамгаалалтанд орж магадгүй болоод байна. 2015 онд Альфа Начурал Ресурс, Патриот Көүл, Арч Көүл гээд Америкийн урдаа барьдаг нүүрсний компаниуд дампуурлаа зарласан. Эдний араас Пибоди нэмэгдвэл Америкийн нүүрсний салбар, эдийн засаг, хөрөнгийн зах зээлд том нөлөө мэдрэгдэнэ. Энэ байдалд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан, гол зах зээл Хятадын аж үйлдвэржилт удааширсан, нүүрсний оронд байгалийн хийн хэрэглээ нэмэгдсэн гээд олон зүйл нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байгаа.

7,600 ажилтантай, 133 жилийн түүхтэй, дэлхийн нүүрсний салбарын хамгийн том хувьцаат компани Пибоди Энержи иймэрхүү байхад Монголд байдал ямар байна вэ? Төрийн, хувийн хэвшлийн гэлтгүй хамаг л нүүрсний компаниуд хаагдах нь хаагдаж, үлдсэн ганц нэг нь санхүүгийн хүндрэлтэй тэмцэлдэж байна. 2-3-хан жилийн өмнө нүүрсний салбар Монголын нийт экспортын 40%-ийг бүрдүүлж, экспортын хэмжээгээр зэсийг ардаа орхиж, төсвийн ачааны голыг “үүрэлцэж” байсан. Төр нүүрсний салбарыг дэмжинэ, анхаарна гэж ярьдаг ч өнөөдөр экспортын төмөр зам ч үгүй, экспортын нэгдсэн бодлого ч алга. 1072 хувьцаа гэх сонгуулийн хоосон амлалтаар хуурснаас өөр бараг юу ч хийгдсэнгүй. Биднийг дотроо маргалдсаар суух зуур нүүрсний үнэ шаланд тулж, гадаад, дотоодгүй байдал хүндрэв. Үнэ гэдэг өсдөг унадаг, хувьцаа гэдэг хөөрдөг, буудаг болохыг бид ойлгож авлаа. Олон улсын зах зээлд гараа ч үгүй төрийн компаниас хувьцаа амалж суухын оронд байгаа хэдэн компаниуддаа ажиллах боломжийг нь олгоод, татвараа ахиухан аваад суух байж гэдэг сургамжаа бид авлаа.

Дэлхийн “томчууд” ийн хэцүүдэж байхад бид дотоодын компаниудаа ад үзэн гоочилж, “дампуурах нь, сүйрэх нь” гэж хараах энүүхэнд. Зах зээлийн хүндрэлийн эсрэг тэмцэж яваа аж ахуйн нэгжүүдийнхээ өмнөх гавьяаг үнэлдэггүй юм гэхэд ядаж хүндхэн үед нь нэмж “түлхэхгүй” баймаар. Адаглаад энэ зуур нүүрсний дэд бүтэц, экспортын бодлогоо цэгцэлж, алдсан алдаагаа давтахгүй байвал үнэ эргээд өсөх үед нүүрсний компаниуд төсөвт татвараа төлөөд эхэлнэ, монгол нүүрс ч үнэ цэнэтэй болно. Хямралын үед америкчууд Пибоди Энержи-гээ муучилж, дампуурчихаасай гэж хүлээж суугаагүй нь лавтай. Хямралыг хямралаар биш ухаанаар давж гарахыг хаа хаанаа бодууштай болжээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

алдсанболомж 2016-03-22 202.21.112.202

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: - Зөвхөн урагшаа гарцтай төмөр зам бариулахаарТавантолгойн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй, газраар дүүрэн нүүрс байна. Түүнийг бид өөрсдөө хүрздээд ухаад байж чадна Х.Баттулга:-“Гашуунсухайт руу төмөр зам баривал Хятадын танкууд ороод ирнэ”, “Нэг компанид төмөр зам барих эрх өгчихвөл бусад компаниуд төмөр зам барих гээд барьцана, би ч гэсэн төмөр зам баримаар бна ш дээ”, “Төмөр зам баривал Монголын баялаг гялгар уутан доторх элс шиг гоожоод дуусна”, “Сайншандын аж үйлдвэрийн парк түүхий эдгүй болно”. “Оросын төмөр замаар нүүрс зөөж япончууд, солонгосчуудад зарна, үүний тулд эхний ээлжинд Сайншандаас Чойбалсан хүртэл төмөр зам барина”. З.Энхболд:-“Хэрвээ урагш нь төмөр зам барьж нүүрс зөөвөл хоёрхон машинист ажилтай болно, харин автомашинаар тээвэрлэвэл дугуй нөхөх, гуанз ажиллуулах зэргээр олон монгол хүн ажилтай болно” Зам тээврийн сайд асан А.Гансүх:- Хятадын хил хүртэл өргөн төмөр зам бариад хилийн боомт дээр нүүрс шилжүүлэн ачих байгууламж барина. Нэг тонн нүүрсийг 3 доллароор шилжүүлэн ачна.

zochin 2016-03-22 119.40.98.29

undesnii tom compani yum hiivel demjiye

zochin 2016-03-22 203.169.51.4

Ер нь буусан байна. бүр 9 сард 1,4 болж байсаныг бодвол одоо 2,4 доллар байна гэдэг нь гайгүй байна. Гэхдээ өсөх ирээдүй харагдахгүй байна. Анх 180доллар хүрч байсан байна шдэ

Зочин 2016-03-22 202.179.26.70

Нүүрс бол олон өрсөлдөгчтэй дэлхий даяар хаа сайгүй элбэг байдаг учраас явахгүй байгаа юм. Коксжих нүүрс бол арай дээр.

Сайнаа 2016-03-22 203.91.116.34

Энэ компанид 5 толгойг өгөх байсан гээд л Энхболд Эрдэнэчимэг нар хөөрөөд байсан бас л НО той байжээ

Хурд***** 2016-03-22 202.126.89.246

Хурдан дампуураасай

Зочин 2016-03-22 202.70.38.18

***** уу. Ерөөл үү

Зочин 2016-03-22 65.19.167.131

Энэ их муу мэдээ шүү. Энэ том компани ийм байдал хүрч байхад. Манай хэдэн компаниуд яах бол.

Зочин 2016-03-22 65.19.167.131

харин ээ хө. З.Энхболд пийбоодийл гээд байсан. Цаана юу байсан бид мэдэхгүй.

Зочин 2016-03-22 65.19.167.131

З.Энхболд дарга ПИЙбоодийд өгье гээд байсан. Гадны компанийг дампуурлаас аврах гээд байсан юм уу. Огт ойлгосонгүй

zochin 2016-03-22 95.128.43.164

УИХ-ын дарга нь хүртэл уул уурхайн талаар ямар ч ойлголтгүйгээ гайхуулаад, Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, нүүрсээ хүрздээд, экскаватороор ухахад мөнгө хэрэггүй гэж яриад байхаар нүүрсний салбар яаж хөгжих вэ дээ

Зочин 2016-03-22 182.160.38.39

Зах зээлийн унэ дээшээ доошоо свладаг энгийн дурэм гэжээ Хятадын хувьд тэс оор байдал бий болсон Хятад эдийн засгаа аажмаар ундсээр нь оорчилно Нуурснээс аль болох татгалзаж дэвшилт технологи ашиглана Оросд ч нуурсний салбар уналтанд орсон Дэлхий даяар тийм байгаа Хятад чанартай хунс сонирхоно Тийм ч учраас манайхаас мах авах болсон Цаашдаа махны орчин уеийн уйлдвэрууд Монголын бас нэг гарц

Зочин 2016-03-22 202.70.38.18

Нүүрсний үнэ өндөр байхад хэдэн компаниудаа ашиг оллоо, уулаа идлээ гэж хараадаг байсан. Одоо үнэ унаад ирэхээр бас л харааж, доромжлоод л... Ааш нь олдохгүй монголчууд, ааш нь олдохгүй монгол төрөөс болж ард түмэн өөд нар үзэхгүйм байна

Зочин 2016-03-22 103.229.121.113

182.160.38 гэж алцагнасан юм Оросуудаа өмөөрч бичлээ Монгол нүүрс унаж Орос нүүрс яагаад унахгүй байгааг бичээчээээээ Дэлхийн нүүрсний компаниуд Хятадын зах зээлийн төлөө алалцаж байхад хаяа нийлсэн Монголчууд боломжоо ашиглаж чадахгүй алдаж байгаа яаж байгаа юм Зах зээлийн үнэ дээшээ доошоо савладаг энгийн дүрэмийг одоо болтол Монголчууд ойлгохгүй байна гэж байхгүй Эндээс Оросын эдийн засгийн алуурчидийн ажилалгаа гэсэн хариу гарч байна

Зочин 2016-03-22 182.160.38.39

Монголын нуурсний салбар Таван Толгой бутэлгуйтсэн нь нэгд Хятадын зах зээлийн орчин оорчлогдсонтэй холбоотой Хоерт торийн бодлого буруу байснаас юм Нэгд Мэргэжлийн хумуус хэлээд байхад Таван Толгой хэмээх нэг ордыг улсын хувийн болгон хувааж улс хувийн хэвшлийн кампаниуд оор хоорондоо орсолдогч болсон Хоерт гадаад туншээ зов сонгож чадаагуй хоер хорштэйгэ хамтарч чадаагуй япон солонгос гээд тал талаас оруулсан ОХУ ба Хятад Таван Толгой дээр хамтрах сонирхолтой байсан удаан хулээсэн Монголчууд шийдвэрээ гаргасны дараа Орос Хятад хоер Удоканы уурхайд хамтрах болсон Дараагийн алдаа Чалкотой байгуулсан МАН ы гэрээг АН оорчилж Чалкод толох ор хунд байдалд орсон Чалко сануулж байсан Юу вэ гэвэл Яхятадын засгийн газрын дэмжлэгтэй Чалкотой хамтарч байж л Хятадын нутгаар нуурсээ гуравдахь оронд гаргах болно гэж Оороор хэлбэл хятадын орсолдогч хоер кампаний хооронд бас алцганасан Хятадын одоогийн дарга нарын дэмжлэгийг хулээсэн кампанитай хамтрах нь амин чухал байсан Одоо монголын нуурс Хятадад бараг хэрэггуй

Зочин 2016-03-22 103.9.90.66

Peabody Federal Reserve-ийг дээрэмдэж чадахгүйд учир нт байгаа юм даа!

Зочин 2016-03-22 182.160.38.39

мМС энэ 3 сарын 29 ний дотор 26 сая долларын бондын ороо толох естой Чадахгуй бол дампуурлаа зарлана Харин Засгийн зээлсэн 250 саяас арай огох гээгуй биз дээ

Зочин 2016-03-22 202.131.228.114

ali hediin zasgaas avhaar bolchihsonshd, ungursun 5 dahi udur

ҮХЭР МОНГОЛ 2016-03-22 203.91.115.41

ТЭГЭЭД ХЯТАД ММС НАРТ ЗҮГЭЭР ӨГӨХ ҮҮ ЯАГААД ТЭГВЭЛ ЗУУН ЖИЛЭЭР АВАХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГААА ЮМ БЭ АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДЖЭЭ ҮХЭЛ МӨНХБУС МУУ ЗАЯА ГЭЖ БАЙГАА ШҮҮ МҮҮНЧИД ЭЭ ГАН ХАЙЛУУЛЖ БАЙХАД Л КОКС НҮҮРС ХЭЗЭЭЧ ЗАРАГДАНА ШҮҮ

asdfasf 2016-03-22 64.229.5.140

teneg mal mini 100 jiliin daraa nuurs shataagaad suuj baidag hotsrogdson burangui gazar manaihaas uur uldehgui l baih da

Зочин 2016-03-22 182.160.38.39

Нуурсний кампаниуд хэцуу байгаа Олон нийт мэдэж байгаа ш дээ Харин бодит шалтгаанаа зов оношлооч Томор зам барьчихсан байсан ч нуурсний унэ унах байжээ Гол нь хятадын эдийн засгаас болж байгаа ш дээ 2011 онд томор зам тавиагуй байхад нуурсний кампаниуд машинаар зоогоод л асар их ашиг олоод л байсан биз дээ Хятадын зах зээлээ сайн судал Тэгэхээс томор замаас ч болоогуй УИХ Таван толгойн гэрээг буцааснаас ч болоогуй Тэгэх тусмаа Баттулгаас болоогуй

зочин 2016-03-22 59.153.115.194

За за Pepody дампуурч байгаа муу. мэдээ үнэн л байгаадаа. Америкийн ажилгүйдэл нэмэгдэх нь дээ

Зочин 2016-03-22 103.229.121.113

Монгол нүүрсийг унагаасан Оросын лоббичид Пибоди Энержитай барьцаалж өөрсдийгөө хамгаалсан нийтлэл бичээд байгаарай новшнууд

Зочин 2016-03-22 182.160.38.39

Дампуурах нь гэхлээр харааж байгаа гэжуу Бодит байдлыг нь хэлж байгаа юм бишуу