Шинэ төрлийн “Covid -19” вирусийн өвчлөлөөс сэргийлэх зорилгоор дэлхий нийтэд “Гэрээсээ онлайнаар ажиллах” гэсэн шинэ хэв маяг тогтоод байна. Энэ нь ихэнх хүмүүст шинэхэн сорилт мэт санагдаж байж магадгүй. Учир нь гэр бүлийн орчиндоо хэрхэн сахилга баттай ажиллах, анхаарлаа төвлөрүүлэх, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бүтээмжтэй байх гэх мэт тал дээр тухайн хүнээс багагүй тэвчээр, дадал шаардаж байгаа юм.
Тэгвэл энэхүү онцгой цаг үед хэрхэн гэрээсээ онлайнаар үр дүнтэй ажиллаж болох талаар мэргэжилтнүүдийн гаргасан зарим зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:
Хамгийн чухал нь өөрийн сэтгэл зүйгээ бэлдэх: Аливаад тайван хандаж, бухимдалгүйгээр шийдвэр гаргах хэрэгтэй. Нөхцөл байдлыг тунгаан, дасан зохицох нь нэн чухал.
Үнэн зөв мэдээлэлтэй байх: Цаг үеийн мэдээ мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авах хэрэгтэй /Жишээлбэл: Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яам г.м/ Түүнээс биш сошиалд тавигдсан худал мэдээлэлд итгэх хэрэггүй.
Өөртөө ажлын орчин бүрдүүлэх: Үр дүн гаргахаар ажлын орчинг өөрийнхөө боломж бололцоогоор бүрдүүлээрэй. Аль болох чимээгүй, өөрт болон бусдад саад болохооргүй бүсийг сонгох хэрэгтэй.
Цагийн хуваарь гаргах: Өдөр бүр яг ажилдаа зориулан “Ажлын цаг” гарга. Ингэхдээ ажил эхлэх цаг, ажлаа дуусгах цагаа нарийн төлөвлөх нь таныг цагийн хязгаартай байлгаж, үр дүнд хүргэнэ.
Ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх: Хөл хорио тогтоосон энэ цаг үед та гэрээсээ онлайнаар ажиллахдаа өөрийгөө давхар хөгжүүлэхээ мартаж болохгүй. Подкаст сонсох, ном унших, хүүхдүүддээ цаг гаргах, онлайн сургалт авах, интернет дэлгүүр нээх, онлайнаар банкны гүйлгээнүүдээ хийх, хоббигоо хөгжүүлэх гээд та хүсэх л юм бол интернет орчинд өөрийн тань цагийг хэмнэх олон боломжууд бий.
Дашрамд хэлэхэд “Ухаалаг ирээдүйн зүгт” уриатай Капитрон банк нь ухаалаг харилцагч таныг заавал банкны салбарт ирүүлэхгүйгээр банкны олон төрлийн үйлчилгээг интернет банк, смарт банк үйлчилгээ ашиглан авах боломжийг бүрдүүлсэн байна. Та онлайнаар авах боломжтой банкны үйлчилгээнүүдийн мэдээллийг ЭНД дарж үзээрэй.
“Covid 19”-г хамтдаа даван туулъя – Капитрон банк
Холбоотой мэдээ