Осол гаргасан “Соната-7” улсын дугааргүй байжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Осол гаргасан “Соната-7” улсын дугааргүй байжээ

БЗД-ийн нутаг дэвсгэр Налайхын зам, Канад хаусын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч Э нь “Морь барьдаг” ХХК-ны H.Aero city -540 маркийн Б жолоочтой автобустай мөргөлдсөн ноцтой осол өчигдөр орой гарсан. Ослын улмаас “Соната-7”-д сууж явсан зорчигч 37 настай эрэгтэй Б газар дээрээ нас барж автобусанд сууж явсан 14 хүн гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг автобусанд 20 гаруй зорчигч явсан бол “Соната-7”-д жолооч нь нэг зорчигчийн хамт явж байсан аж.

Энэ ослын талаар автобусанд сууж явсан зорчигч “Соната-7”-гийн жолооч ослын газраас зугтсан байсныг цагдаа нар шуурхай ажиллаж барьсан. Мөн эсрэг талын урсгал ямар ч хөдөлгөөнгүй, гүйцэж түрүүлэх шаардлагагүй байхад “Соната-7” гэнэт гүйцэж түрүүлсэн. Мөн “Соната-7” автомашин улсын дугааргүй байсан” гэж ярьжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж