Netflix Жонни Деппийн кинонуудыг устгаж байгааг үзэгчид шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

Netflix Жонни Деппийн кинонуудыг устгаж байгааг үзэгчид шүүмжлэв

Netflix Жонни Деппийн кинонуудыг устгаж байгааг үзэгчид шүүмжлэв

АНУ-ын үзэгчид Netflix Жонни Деппийн тоглосон кинонуудыг платформ дээрээсээ устгаж байгаад ихээр бухимдах болжээ. Жонни Депп энэ жил The Sun сонины эсрэг үүсгэсэн заргаа авч чадалгүй шүүх хуралд ялагдаж, “Эхнэрээ зоддог” хэмээх нэр зүүснээс зарим кино компани, студиуд түүнээс зайгаа барьж, кинондоо тоглуулахаас татгалзаж эхэлсэн билээ.

Тус үйл явдлаас болж Деппийн шүтэн бишрэгчид “Жонни Деппэд шударга хандъя” цахим уриалга өрнүүлж эхэлсэн бөгөөд үнэн хэрэгтээ Жонни Депп бол жинхэнэ гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хэмээн үзэл бодлоо илэрхийлцгээж байгаа юм.

Харин сүүлийн үед Netflix компани платформ дээрээсээ “Карибын тэнгисийн дээрэмчид” тэргүүтэй Деппийн алдартай кинонуудыг устгаж эхэлсэн байна. Netflix-ийн эл үйлдэлд үзэгчид ихээр бухимдаж, зарим нь Деппийн хуучин эхнэр Амбер Хирдийн кинонуудыг ч гэсэн устгах ёстой гэлцэж байгаа аж. Тэр байтугай зарим үзэгчид Netflix-ээс татгалзах талаар уриалга дэвшүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж