Н.Энхбаярыг АТГ-ынхан хайжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг АТГ-ынхан хайжээ

МАХН-ын гишүүд ээлж дарааллан намын даргаа мөнгө санхүүгийн асуудалтай холбогдуулж телевизээр ярилцлага өгөх болсон.

Иймд Н.Энхбаярыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян хэлсэн байдаг. Тодруулбал тэрээр  “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхдээ “АТГ-т залилангийн хэрэг үүсгүүлчихээд Л.Цог  гэрчийн мэдүүлэг өгч байгаа нь урвагч” хэмээсэн.

Харин өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төрийн ордонд байхад нь АТГ-ын холбогдох албаны хүмүүс түүний араас Төрийн ордонд иржээ. Одоогоор баривчлаад авч явсан эсэх нь тодорхойгүй байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж