Мишээл экспо, Драгон төв дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” 4 дүгээр сард ашиглалтад орно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мишээл экспо, Драгон төв дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” 4 дүгээр сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Мишээл экспо, Драгон төв дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” 4 дүгээр сард ашиглалтад орно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д боллоо. Хуралдаанаар Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын гүйцэтгэлийг сайжруулах, нэгдсэн хяналтын тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газруудын гүйцэтгэгч байгууллагуудтай харилцах үйл ажиллагааг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төвлөрүүлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны танхим байгуулах, Эзэнгүй нохой, муур устгалын ажлын зардлыг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд “Нийслэлийн худалдан авах ажиллагааны танхим”-ыг байгуулснаар Худалдан авах ажиллагаа, Хөрөнгө оруулалт, Авто замын газар гүйцэтгэгч байгууллагуудтай төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллахдаа хүсэлт хүлээж авахаас эхлээд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүртэл худалдан авах ажиллагааны бүх үйл явц тус танхимд нээлттэй явагдах юм. Тус үйл явцыг хуульд нийцүүлэн зохион байгуулахаар холбогдох журам гаргаж, ирэх даваа гарагийн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Журамд холбогдох газруудын үйл ажиллагааг дэлгэрэнгүй тусгана.

Харин эзэнгүй нохой, муур устгалын ажлын зардлыг шинэчлэх асуудлыг лхагва гарагт 11 цагаас болох нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг дарга нартай хийх удирдлагын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас одоо мөрдөж буй 7500 төгрөгийг 11 800 төгрөг болгох хүсэлтэй байгаа юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлсэнээс хойш /2016.01.04/ 124 550 иргэнд үйлчилгээ үзүүлээд байна. Үйлчилгээ авч буй иргэдгийг дүүргээр ангилвал үйлчилгээний төвийн байршлаас хамаарч Баянзүрх дүүргийн иргэд үйлчлүүлэх нь их байгаа юм. Энэ үеэр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дараагийн салбарыг Хан-Уул дүүргийн Мишээл экспо төв, Сонгинохайрхан дүүргийн Драгон төвд байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сард ашиглалтад оруулна гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

билгүтэй 2016-03-22 59.153.112.31

Энэ Газрын алба нь бүүр дорджээ бүүр хаана юу болоод байгаа нь бүүр мэдэгдэх юм алгаа баахан том зантай бацаанууд дүүрэн хамарт нь ***** түрхсэн юм шиг л сууж байх юм. Юм асуухаар мэддэг юм гэж алгаа, хуучин бол бүх зүйл ойлгомжтой дарга нар нь өөрсдөө хүлээ аваад асуудлыг шийддэг байлаа. одоо тэр дарга нар нь ч хаана байдаг юм бүү мэд, хүний карма өнгийсэн хэдэн залуучууд хийсэн ч юмгүй тэгээд л сууж байдаг

Зочин 2016-03-22 202.21.117.170

доод нөхөр дориун юм ярьж явснаа хадуураад явчихиимаа. юун Самбуу ах вэ?

Зочин 2016-03-22 202.55.180.8

газар өмчлүүлэх асуудлыг урд нь 3 сарын дотор шийддэг байлаа. Гэтэл нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гэж ажилаа мэддэггүй гай садаа гарч ирсэнээр бүтэн жил боллоо . тийм ч бичиг , тэндээс ч бичиг авчир гээд л явуулаад байхын чааваас 50 m2 газарт шүүдээ . арайч дээ

Зочин 2016-03-22 103.23.51.2

дүнжингаравын нэгдсэн үилчилгээнии төвөөр орж үилчилүүлж үзсэн.саин шиидэл болжээ гэж санагдсан. иргэд ганц ниислэллиин тамгын газар луу орно гэж сүхбаатарын талбаи руу явахгүи болсон юм билээ. одоо хоёр цэг нээгдвэл хичнээн саихан болох бол. иргэдэд харин энэ өөрчлөл т шинэ төвүүдиин талаар ,тэнд ямар ямар ажил амжуулж болох талаар маш саин суртачлах мэдээлэх хэрэгтэи гэдэг саналтаи баина. маш зөв ажил. тэнд дутуу үилчилгээ баигаа бол нэмж бии болгох хэрэгтэи. дүнжингарав худалдааны төв өөрөө ч маш саин баигууламж болсон юм билээ.саихансамбуу ард түмэн лангуу түрээслэгчдииг бодож баина гэж худлаа манжилж баихаар нарантуулаа дүнжингарав шиг болговол яасан юм бэ?