Дэгжин бүсгүйчүүд сонсохыг “хориглоно”

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Дэгжин бүсгүйчүүд сонсохыг “хориглоно”

Өнгөрсөн долоо хоногт Бристоль хотын шүтээн болсон хамтлагийн шинэ клипт Кейт Мосс бүжиглэв.  Энэ клипийг яагаад анзааралгүй орхиж болохгүй гэж?

Massive Attack өөрийн “хувьсгал” хийсэн Blue Lines цомгоороо 1991 онд хөгжмийн тайзыг эрс өөрчлөн  цахилгаан хөгжим, хип-хоп хоёрыг  нэгтгэсэн чиглэлийн трип-хопыг  таван тивээр алдаршуулсан билээ. 1998 оны  алдартай трек Teardrop өнөөдөр хүртэл телевизийн шоуны хөгжимд ашиглагдсаар явна. Одоо бид түүх гэж нуршихгүй.

Өнөөгийн хавар-зуны загварын улирал 90-ээд оны соёл, загварын ишлэлээр дүүрэн байгаа үеэр хамтлаг зургаан жилийн дотор анхных болох шинэ EP Ritual Spirit цомгоо гаргаж байгаа болохоор бид түүнийг  дэгжин бүсгүйчүүд сонсоход илүүдэхгүй гэж үзэж байгаа юм.  Үүний зэрэгцээ, Massive Attack-ийн гурван шинэ клипт  Кейт Мосс чийдэнгийн бүдэг гэрэлд  бүжиглэж байгаа.  Розамунд Пайк гэдэг баатар бүсгүйн тархийг харь гаригийнхан удирдаж, Жон Хоукс  хоосон усан санд  архичны дүрээр бүжиглэж байгааг үзэхэд  илүүдэхгүй. Шинэ цомгийн дөрөв дэх дажгүй гэх клипийг бид удалгүй үзэх байх.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж