Оросын ГХЯ-наас 1 сая доллар хулгайд алдагджээ | News.MN

Оросын ГХЯ-наас 1 сая доллар хулгайд алдагджээ

Оросын ГХЯ-наас 1 сая доллар хулгайд алдагджээ

Оросын ГХЯ-наас 1 сая доллар хулгайд алдагджээ

ОХУ-ын Гадаад хэргийн яаманд хулгайн хэрэг гарч, нэг сая ам.доллар алга болсон тул нэгэн албан хаагчийг баривчилсан байна. Телевизийн "Рен" сувгаар өчигдөр/2020.12.24/ мэдээлсэнчлэн тус нэг сая ам.доллар нь консулын үйлчилгээний төлбөр болгож Иранаас илгээсэн 1.5 сая ам.долларын хэсэг нь байжээ. Мөнгийг дипломатчид Сангийн яамны мэргэжилтэн Наталиа Агалцовад хоёр цүнх, нэг Шведийн "Абсолют" архины хайрцганд хийн хүргэсэн байна. Харин Агалцовагийн хэлснээр тэрбээр мөнгийг тоолж үзэх гэтэл хамгийн дээд талын дэвсгэртүүд нь 100 ам.долларын дэвсгэрт атлаа доод талынх нь мөнгөнүүд нэг ам.долларын дэвсгэртээр солигдож, зөрүүд нь сая гаруй ам.доллар алга болсон байжээ.

Иран АНУ-ын тавьсан хоригоос болоод албан ёсоор гадаад оронд мөнгө шилжүүлж чадахгүй учир бэлэн мөнгөө Тегеран дахь ОХУ-ын Элчин сайдад өгсөн аж. Харин ЭСЯ мөнгийг аюулгүй газарт хийж, байнгын хараа хяналттай байсан хэмээн мэдээлсэн байна. Агалцова дутсан мөнгийг оффисынхоо бүртгэлийн бэлэн мөнгө, өөрийн хадгаламж 200 мянган ам.доллараар нөхөх гэж оролдсоноос гадна үлдсэнийг нь банкнаас зээл авч аргалах гэсэн ч банк татгалзсан тул амиа хорлохыг хүртэл оролдсон хэмээн мэдүүлсэн байна. Харин мөрдөн байцаагч нар шаргуу ажилласны эцэст Агалцоваг өдрийн цагаар оффисоосоо хоёр том цүнхтэй гарч байгаа бичлэгийг олж, нотлох баримт болгожээ. Улмаар түүний хамтран амьдрагчийг мөн баривчилсан ч удалгүй гэрчээр дуудахын тулд сулласан гэнэ.

Хэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч "Рен" телевизийн нэвтрүүлэгт Агалцовагийн хөрш хэмээх нэгэн эр ярилцлага өгөхдөө “Тэр хоёр надад хадгалж байгаарай гээд нэг цоожтой хайрцаг өгсөн. Хожим нь мөрдөн байцаагчид надаас тэр хайрцгийг аваад шалгаж үзтэл дотор нь 148 мянган ам.доллар байсан” хэмээн ярьжээ.

 Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-25 66.181.161.46

Агалцова чи яаж бгн бэ би чамайг арай ч ийм гэж бодсонгхй 🤣

Avatar

Зочин 2020-12-25 202.9.40.89

Сурагчдын өвлийн амралтын 2-р сард хотын төвд 7-12 ангийн хүүхдүүдэд англи хэл дээрхи уран зохиолын номыг ойлгож уншиж сурах чадварыг хөгжүүлэх 1 сарын вакуум сургалт явагдана. 7 өдрийн 6 өдөр, өдөр бүр 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Унших, ойлгох, сонсох, бичих, ярих чадваруудыг зэрэг төлөвшүүлнэ. Зөвхөн эхний 10 хүүхдийг бүртгэж авна. 99922603. Таны хүүхэд тун завгүй, та сэтгэл тайван ажлаа хийгээрэй .

Avatar

хэхэ 2020-12-25 103.229.122.153

Хорчин п и з д а н у у д Иранууд нийлж хор найруулдаг мөнгөө алдаж гоё гоё

Avatar

зочин 2020-12-25 122.201.22.193

ha ha ha mudak orosuudaa gej ene de, putleriin toiron hureelegvhidiin baij bgaa tsarai ene kkk

Avatar

бөбөөчин 2020-12-25 49.0.212.165

Ха ха ха ха, гоё доо гоё доо алтан тав гоё доо

Avatar

Зочин 2020-12-25 107.77.161.51

1 сая доллар 100-тын дэвсгэртээр бэлнээр гэвэл овоо овор хэмжээтэй ачаа болно доо

Avatar

Зочин 2020-12-25 64.119.18.13

1 дипломат цүнхэнд л багтана. 100ш. зуутын дэвсгэрт нь 1 боодол=10,000$ гээд оврорр нь бодоход тийм юм.

Avatar

123 2020-12-25 103.229.121.239

russkii natur

Avatar

Badarch taxar 2020-12-25 59.153.112.20

Agalstowo ni huschihaj

Avatar

онигоо 2020-12-25 103.57.94.76

Дэлхийд байгаагүй онигоо байна даа

Avatar

Зочин 2020-12-25 202.9.40.76

2-р сард хотын төвд 7-12 ангийн хүүхдүүдэд англи хэл дээрхи уран зохиолын номыг ойлгож уншиж сурах чадварыг хөгжүүлэх 1 сарын вакуум сургалт явагдана. 7 өдрийн 6 өдөр, өдөр бүр 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Унших, ойлгох, сонсох, бичих, ярих чадваруудыг зэрэг төлөвшүүлнэ. Зөвхөн эхний 10 хүүхдийг бүртгэж авна. 99922603. Таны хүүхэд тун завгүй, та сэтгэл тайван ажлаа хийгээрэй .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж