"Эрдэнэс силвер ресурс" ХХК, геологичид алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.25-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс силвер ресурс" ХХК, геологичид алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ

"Эрдэнэс силвер ресурс" ХХК, геологичид алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ

"Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн геологи хайгуулын баг олон улсын чанарын стандартад нийцсэн нөөц тогтоох хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэн, Монгол Улсын Эрдэнэсийн Сангийн алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ.

Энэхүү геологи хайгуулын ажил нь гадаадын зөвлөх, мэргэжилтнүүдийн оролцоогүй зөвхөн Монголын геологичид, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүн гэдгээрээ онцлог.

"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн геологи хайгуулын баг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, “Геологийн Судалгааны Төв” ТӨҮГ, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ, ШУТИС-Геологи уул уурхайн сургууль, “Ханлаб” ХХК, “Геоаналитик” ХХК, “Лэнд Тест” ХХК болон П.Батчулуун, Б.Балдорж  нарын шинжээчтэй хамтран ажлаа зөв төлөвлөн ажилласнаар дөрвөн сарын хугацаанд нөөц тогтоох, хайгуулын ажлыг гүйцэтгэж дуусчээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 212 тоот тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Овоот хяр (XV-21670), 22641,51 гектар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр олгосон юм.

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Эрдэнэсийн Сангийн алтны нөөцийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний геологичид, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд   “Эрдэнэс Монгол” ХХК талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж