Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2020.12.25/ мэдээлэл хийлээ. Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтод халдварын нийт 136 тохиолдол батлагдсан. Тодруулбал, хэвтэн эмчлүүлсэн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24, эмнэлгээс гарсан 9 хүнээс илэрсэн юм. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1069. Үүний 605 нь дотоодод батлагдаад байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.АМБАСЭЛМАА:
–Зургаан хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт Архангай, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт covid-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Ингэснээр Улаанбаатарт 227
- Сэлэнгэ аймагт 285
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3 байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ойрын хавьтагчдаас зургаан шинэ тохиолдол илэрсэн. Тус эмнэлгийн хоёр өвчтөн, сахиур 1, гэр бүлийн 3, нийт зургаан хавьтал халдвар авсан байна. Улаанбаатарын өмнөх голомтын хавьтлуудаас халдвар нэмж илрээгүй. Нийслэл болон орон нутагт голомтлон гарч байгаа халдварын тохиолдол 611, улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1075 байна. Үүнээс эдгэрсэн 584. Эмчлэгдэж байгаа 482 хүнээс биеийн байдал хөнгөн 416, хүндэвтэр 57, хүнд 6, маш хүнд 3 хүн байна. БЗД-т халдвар бүртгэгдсэнээс хойш буюу арванхоёрдугаар сарын 16-аас хойш өнөөдрийг хүртэл нийт 142 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс өвчтөн 75, сахиур 24, эмнэлгийн ажилтан 17, гэр бүлийн хүн 26 байна. Халдварт өртсөн байх эрсдэл бүхий 1428 хавьтлыг илрүүлж шинжилгээ авсан. Шинжилгээ өгсөн эхний хүмүүс давтан шинжилгээндээ ороод явж байна. Сүүлийн 24 цагт 45 хавьтлыг олж ажиглалтад авсан. Өргөн хүрээтэй халдварын голомт учраас хүн бүр өөрийгөө хамгаалж хариуцлагатай байх хэрэгтэй.
Халдвар бүртгэгдсэн дүүргүүдийн хороогоор нь задалбал:
- Баянгол дүүргийн 1-10, 15,18, 25
- Баянзүрх дүүргийн 2,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16,17,19,20,21,22,23,24,25,26,27
- Сүхбаатар дүүргийн 1,7,11,12,13,16,17,18,19
- Сонгинохайрхан дүүргийн 1,2,5,7,8,9,13,19,24,26,29,30,36
- Хан-Уул дүүргийн 4,10,16,18,21
- Чингэлтэй дүүргийн 6,7,12,13,14,15,16,19
- Багануур дүүргийн 4
- Налайх дүүргийн 3 хороонд тус, тус халдвар бүртгэгдээд байна.
"ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ХАВЬТЛУУДЫГ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ СУДАЛ БАЙНА"
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад А.Амбасэлмаа хариуллаа.
-Хавдар судлалын үндэсний төвд Covid-19 халдвар илэрсэн учрааас иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхгүй гээд үүдэндээ бичиг наасан байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хоёр эмч халдвар авсан гэх мэдээлэл бий. Үүнийг яагаад мэдээлсэнгүй вэ?
-Эрүүл мэндийн томоохон байгууллагууд эмч ажилчдынхаа дунд PCR шинжилгээг хийж байгаа. Хавдрын үндэсний төв 600 гаруй ажилтантай. Эхний 324 хүнээс шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар халдвар илэрсэн. Тиймээс баталгаажих шинжилгээ хийгдэж байна. Тухайн хүн нь ямарваа нэгэн халдвартай хүнтэй сүүлийн 14 хоногийн хугацаанд уулзсан, ойрын хавьтал болсон уу гэдгийг өргөн хүрээтэй судалж байна. Халдвар батлагдвал олон нийтэд зарлана. Мөн тухайн тасгаар үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авч байна.
-БЗД-ийн иргэдийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн үү?
-Хавьтлуудын гурав дахь давтан шинжилгээ хийгдэж байгаа. Ойрын хавьтлыг бид дөрвөн удаа шинжилгээнд оруулж байна. Үүнээс гадна тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн 400 гаруй хүнийг олж түүврийн аргаар шинжилгээ авахад халдвар илрээгүй. Халдварын дэгдэлтийн нууц үеийн хугацааны дундаж үеэс урагш халдварын дэгдэлт бүртгэгдэж байна.
-Дотоодод халдвар алдаагүй 10 сар болсон ч тэр үедээ эрсдэлийг тооцоолж төлөвлөгөө гаргаагүй байсан юм уу. ХӨСҮТ-ээс Цэргийн төв эмнэлэг рүү халдвартай хүмүүсийг зөөвөрлөх нь халдвар тархах эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна.
Д.Нарангэрэл: Дотоодод халдвар алдаагүй байх үеэс мэргэжлийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангасан. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар, голомтлон гарсан халдвар, нийтийн дунд тархах гэсэн шатлалаар төлөвлөгөө боловсруулж эмнэлгийн тусламжийн бүх арга хэмжээг зохион байгуулсан. Үүндээ тохирсон арга хэмжээг авч байна.
А.Амбасэлмаа: 2020 оны нэгдүгээр сарын 8-аас эхлэн цар тахлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу бүх үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Бид халдвар дотооддоо алдахаас өмнө бэлэн байдлаа хангасан. Гуравдугаар сарын 10-нд халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн учраас хариу арга хэмжээний хоёр дахь шатлал буюу халдварыг ард иргэдийн дунд алдахгүйн тулд бүх арга хэмжээ авч 10 сар хамгаалж чадсан. Шаталбарынхаа дагуу явж байна. Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө нөөц эмнэлгүүдийг ч бэлдсэн. Өнөөдөр эмч ажилчдын ачааллыг хөнгөлөх, хамгаалах зорилгоор дараа дараагийн нөөц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
ЭМЯ: 24 цагийн хугацаанд шинээр 6 халдвар илэрч, 2 нь Хавдрын эмнэлгийн эмч, сувилагч
ЭМЯ: 24 цагийн хугацаанд шинээр 6 халдвар илэрч, 2 нь Хавдрын эмнэлгийн эмч, сувилагч
Posted by News.mn on Thursday, December 24, 2020
харамсалтай 2020-12-25 64.119.16.198
ЭМЯамнаас өдөр бүр маскаа зүү, зай барь, ариун цэврээ сахь хэмээн өдөр бүр л ярьж байгаа, яахаараа бусдад үлгэр болох ёстой эмнэлгүүдэд, эмнэлгийн ажилтан нарт ковид тархаад байна вэ?
зочин 2020-12-25 202.21.120.66
мэдэлэл болгон өгч байгаа энэ тоонууд чинь хоорондоо таарахгүй байна МУ-д нийт халдварын тоо 1075 үүнээс дотоодтоо 611 зөөвөрлөгдсөн халдварын тоо 392 гэж байна нутаг буцсан 9 нэмж үзвэл 1012 тохиолдол байх юм үлдсэн нь хаанаас юм бүү мэд нэг л баахан тоо хэлээд байдаг хоорондоо уялдаагүй тоонууд
Зочин 2020-12-25 103.57.94.164
Emnelegt uvchtei hun ochno…ter haldvartai bgaad…nuuts uedee bval…ymarch…lam…tulugch bgaad olohgui…emch l olno…uvchtei hun uzej bgaad…uvchin avna…uur haana ter humuusiig uzej, oloh ym ve…
Зочин 2020-12-25 103.212.118.56
Энэ өвчний тархалтыг хязгаарлах нь тийм ч хялбар зүйл биш бололтой. Бүх нийтээрээ бараг Хятад шиг лагерийн хатуу сахилга баттай болж баиж л тархалт бууруулах боломжтой юм шиг.Энэ байдал жишээ нь Англид бүр хүндэрч вирус нь мутацад орж,тархалт түргэсч, хамрах хүрээ эрс нэмэгдэж байгааг мэдээлж байна.Зөвхөн өнгөрсөн хоногт халдвар 39,2 мянга илэрч,744 нас баралт гарчээ. Бараг бүх орон хилээ хааж,гадаадын үи олон хүмүүс, ачаа тээвэр,түүний дотор мах ачсан машинууд саатаж, самуун ч үүсэх шинжтэй.
Зочин 2020-12-25 103.212.118.56
АНУ-д ч байдал сайн биш,зөвхөн өнгөрсөн хоногт халдвар 142,5 мянга илэрч, 3401 нас баралт гарчээ. Дэлхий нийтийг нөмөрсөн ийм хүнд үед, коронавирус вакцинаар улс төр хийж,дураараа санаанд орсоноо зохиож, худал цуу тарааж, бусдыг ялангуяа энэ халдварын эсрэг зүтгэж байгаа хүмүүсийг гүтгэж дарамтлах байдал үүсгэж хэрхэвч болохгүй.Ёс зүйтэй эмх журамтай, дэг журмыг бүх нийтээр хатуу сахиж байж л даван туулна. Хүн бүр анхаарахгүй бол халдвар замаа алдаж, бүх нийтээрээ хохироно шүү.
Зочин 2020-12-25 192.82.73.242
ЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД МАШ МУУ БАЙН. ГАНЦ ЖИШЭЭ ХЭЛЭХЭД ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ДОЛОО ХОНОГТ 2-3 УДАА ДЕАЛИЗЫН ЭМЧИЛГЭЭНД ОРЖ БАЙГАА ӨЧТНҮҮДЭД КОРОНАГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЧИЖ ЧАДАХГҮЙ ЗААВАЛ ӨӨР ГАЗАР ОЧИЖ ӨГҮҮЛЖ БАЙНА. ГЭТЭЛ ХӨЛ ХОРИО ТОГТООСОН БАЙХАД ЗААВАЛ ТЭГЭЖ ИЙШ ТИЙШ НЬ ЯВУУЛЖ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНАА. ХАВАР САРАНГЭРЭЛ САЙДЫН ҮЕД ХАА ОЧИЖ ЭМНЭЛЭГ ДЭЭР НЬ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙХАД НЬ АВЧ БАЙСАН. ЭНЭ МЭТ ЖИЖИГ ЗҮЙЛЭЭС САЙДЫН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА. ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Zochin 2020-12-25 46.224.12.42
Ashgui dee gaigui l baigaasai
Зочин 2020-12-25 64.119.18.13
Бүх эрсдлийг 100% хаах боломж муу л байх л даа. Хамгийн гол нь манайхан маскаа зөв зүүж (хамраа ил гаргалгүй!!), хоорондын зайг сайтар барих хэрэгтэй байна шүү!!! Дэлгүүрийн кассанд очерлоод зогсож байхад ард тулж ирчихээд шилэн хүзүү рүү амьсгалаад байх юм!!! Лангууны худалдагчтай худалдаа хийж байхад хажуунаас шууд чихэлдэж орж ирээд л худалдагчаас юм асуугаад урдуур дайраад байх юм!!! Яг л үхэр мал шиг!!!! Хэлэхээр ойлгохгүй уцаарлана. Мөн ч бүдүүлэг байна даа!!!
Зочин 2020-12-25 66.181.177.165
Байдал хүндэрвэл авч хэрэгжүүлэх засгийн газрын Нууц төлөвлөгөө гэж юу байна тэр Сэжиг хардалт төрүүлэх юм тайлбарлахгүй л байх л даа нууц гээд яав ч эрүүл зөв хүмүүс засагт уок-д байдаггүй гэдгээ баталж байх шив дээ
Зочин 2020-12-25 66.181.177.165
Хавдрын эмнэлэгт халдвар гарсан бол ч тун хэцүү байдал үүсэх нь дээ
Зочин 2020-12-25 139.5.217.157
Өвчний эсрэг ажиллаж байгаа бүх хамт олонд гүн талархал илэрхийлье! Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Эндэгдэлгүй хамгаалж байна. Бусад орнуудыг харьцуулж харал даа. Амбасэлмаа гуай, Нарангэрэл гуай нар гайхалтай . Мэргэжлийн хүмүүст нас хамаагүй ээ. 78 настай ерөнхийлөгчийг сонгоод л байна шүү дээ. Туршлага гэдэг юугаар ч үл хэмжих үнэт баялаг!
Зочин 2020-12-25 202.131.245.243
Ер нь бол дотооддоо халдвар алдсан УОК, ОБЕГ, МХЕГ, ЭМЯ хариуцлага хүлээх ёстой.
Зочин 2020-12-25 122.201.24.8
Shass, hussen huseegui alsah baisan uvchin. Yugiin gaihaad baigaa yum? Ghdee mal shig irged ard hiliin boomton deer mafia ajilluulj tendee nuutsaar hun zuuj baisiin bnlee mungu ugch
зочин... 2020-12-25 202.21.109.69
Сайн дураараа ажлаа өгөх ёстой ..Нарангэрэл…Амбасэлмаа зэрэг олон хүн байна .. Юм асуухад иргэд ээ занаад ..Загнаад ..нуршаад байх хэрэггүй дээ ..таарсан таарсан ажил аа хийцгээгээч дээ…..
Зочин 2020-12-25 122.201.24.8
Chi odoo yaasan ih hun ajil uguuldug ats ve. Ter nyamhuu arhichingaa uguuleech
ЭМЯ УОК бүрэн бүрэдэхүүнээрээ огцор 2020-12-25 192.82.74.112
ХӨСҮТ өөрөө, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Хавдарын эмнэлэг голомт болло.
ЭМЯ УОК бүгд огцор
Зочин 2020-12-25 122.201.24.8
Bitgii s***. Naad bayanzurhiin emnelegchin huwiin emneleg bolood udaj baiga gazar, zahiral udirdah humuus d ni hariutsalagaa tootsdog yum baigaa biz. Ter hosut iin nyamhuu l** harin ajilaa hiyhguu hudla setguulchded idsen munguu taraaj bgaa ats, ter udahgui zailna. Chi harin ogtsir ntr geed yamar tom amtai shees ve ain. AN iin buunii nohoi yu esvel Mie sheesiin buunii nohod uu
Зочин 2020-12-25 64.119.19.100
Энэ шинэ сайд Мөнхсайхан гуай чинь адгийн намчин байж Өмнөх хүмүүсийнхээ улыг шагайснаас халдвартай тэмцээгүй болтой. Жнь Нямхүү эмчдээр фаазтууд цуглуулж байснаас ХӨСҮТд одоо яг хийгдэх засах юмнууд юуюу байна гээд туслаад яваагүй Зүгээр хажуугаас нь муу тусмаа сайн гээд хараад сууж байсан бнашдээ. Поорчиг хагарсан 1 өрөө 00гүй гэх мэт факт цуглуулж адгийн шаар чинь. Сайд гуай мэдсээр байж туслаагүй тэрнээс нь болоод халдвар тархсан .Сайдын буруугаас болоод халдвар газар авсан бол аюул тэр
Зочин 2020-12-25 64.119.16.227
Худлаа нууцлаад байх юм.Урьд ХӨҮСТ ийн сүрьеэгийн эмчээс батлагдлаа цаашид нэмэгдэж магадгүй гэж Нямхүү эмч мэдээлэл өгсөний маргааш өглөө нь үгүйсгэгдлээ гэж энэ авгай хэлж байхыг сонссон Сэтгүүлч асуугаагүй бол юу болоогүй юм шиг өнгөрөх нээ янз нь.Аягүй бас маргааш үгүйсгэгдлээ гэнэ дээ
Зочин 2020-12-25 66.181.189.45
Баттулга чадахгүй бж монгол бичиг зааж бхаар тэр ажлаа Чоймоод өгөөд албан тушаалаа бодсон ч энэ улс орон иргэдийнхээ төлөө наад юу ч хийхгүй хуурай хорио тогтоож шоудаад бгаа дарганцаруудтайгаа тооцоо болож ажлыг нь хийлгэхгүй юм уу Хүрэлсүх бол хэн гэдгээ харууллаа ЕС д энэ тахал самуун хамаагүй юм бна Онцгрй дэглэм тогтоосноос хойш авдаг шинжилгээ нь цөөрлөө ариутгадаг талбай өдөрт нэг айл Ийм бж таарах уу
Зочин 2020-12-25 202.21.107.73
Ерөнхийлөгч хуучин бичгийн багш болоод байгаа юм. Хүнийг ойлгож байх хэрэгтэй. Хуучин бичгээ коронагийн карентинтай үед сэргээж сууна. Даган баясах аас өөр яахав.
зочин 2020-12-25 66.181.189.45
УОК НОК юу ч хийхгүй бна Содбаатар Сумьяабазар 2 үтэр түргэн зайл Ариутгал халдваргүйжүүлэлт маш муу бна 24 цагийн дотор 280 кв талбхйг ариутгаад энэ халдвар дуусах уу Ард түмэн та нар шиг тэнэг биш шүү Доромжлол чинь хэрээс хэтэрлээ Үр дүнгүй хуурай хорио тогтоогоод 14 хоног улс иргэн аж ахуйн нэгжид хохирсон хохирлыг та нөхөд толгойгоороо хариуцах ёстой Энэ улс оронд ерөнхийлөгч ерөнхий сайд гэж бна уу
Зочин 2020-12-25 122.201.24.8
Chi odoo huniig zailuuldag hen be? Teneg muu byatshan shees baij. Tiim l yum bol chi uuruu orond ni ajillaachdee teneg mal llraa hahha. Ta nariin archaagui hariutslagguigees, munu ene uvchnii ontslogoos bolj baigaa yum shdee. Hervee amarhan baisan bol delhiy niyteere ingej archaaga aldhu? Teneg l** ve
Зояин 2020-12-25 103.26.193.42
Настай хүн ч гэсэн зурагтаар аятайхан гарахыг хичээнэ. Зүүн гар талдаа байгаа толиндоо хараад үсээ янзалж байгааг нь битгий харуул л даа. Баахан техникийн саатал. Ам нь хөдлөөд байдаг дуу байхгүй. Харилцаа холбооныхон хариуцлагатай баймаар бна. Яачихсан улс вэ. Орон даяар 11 цагийн мэдээг хүлээдэг шүү дээ.
Амбасэлмаа гуайд өөрт нь бас хэлэх үг бна.
Та сэтгүүлчдийн асуултад нуршилгүй, товч бөгөөд тодорхой хариулж байгаачээ.
Сүүлийн үед урдаас хэрэлдэх аястай болж ирж бна.
Зочин 2020-12-25 202.9.46.115
ажлаас нь хал. сэтгүүлчдийн асуултанд хариулдаггүй мэдээлэл өгдөггүй томроод байдаг Нямхүү Амбасэлмаа мэтийн хөгшчүүдийг зүгээр тэтгэвэрт нь гарга. Та нараас мундаг хүмүүс Монгол д зөндөө байдаг шүү
Зочин 2020-12-25 202.9.40.91
Бохир заваан орчинд тарахжил таараа ш дээ. Гэр гэрт нь тусгаарлаач. Утга учиргүй бүх хүмүүсээ хүйтэн, заваан, хоол унд муутай газар бөөгнүүлж өвчин тусган вирус тарааж байхаар гэр гэрт нь гарга!!!
Зочин 2020-12-25 203.91.115.48
Худал мэдээллээ хэзээ зогсоох вэ. Хавдар судлалын эмнэлэгт гарсан халдварыг яагаад нуугаад байгаа юм бэ. Бүгдээрээ БЗД ийн эмнэлэгтэй холбоотой гээд худал хуцаад байх юм. Энэ чавганц нарыг хурдан зайлуулаач ээ.
Irgen 2020-12-25 202.126.89.161
Huuk Sodbaatar 2 hezee ogtsroh ve !!!!
Зочин 2020-12-25 103.229.123.251
Buurch bna sain bna. Burmusun alga bolno.
Зочин 2020-12-25 66.181.190.37
Арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэхээс өөр юмгүй, өдөр болгон нэг юмаа ярьсан энэ мэдээлэл гэдэг жүжиг тавилтаа больвол яасан юм бэ?